# Түгээмэл асуулт, хариултууд

# M+Music гэж юу вэ?

М+ Music нь Монгол улсад уран бүтээлээ туурвиж буй бүх хамтлаг, дуучдын оюун өмчийг хамгаалж олон нийтэд албан ёсны зохиогчийн эрхтэйгээр хүргэх, түгээн дэлгэрүүлэх зорилгын дор танд хүрч буй аппликейшн юм.

# M+Music аппликейшныг ашиглахад үнэ төлбөртэй юу?

Та апплейкшныг гар утас, таблетдаа Appstore болон Playstore-с үнэгүй татан суулгах ба гишүүнчлэлийн эрхээ 6000₮-р идэвхжүүлснээр сарын турш манай сан дахь хамтлаг, дуучдын бүх уран бүтээлийг хүссэн газраасаа, хүссэн цагтаа хязгааргүй сонсох, бусад боломжуудыг ашиглах боломжтой.

# Гадаадад суугаа Монголчууд ашиглах боломжтой юу?

Тиймээ, та дэлхийн аль ч улс оронд байсан ашиглах боломжтой.

# Ашиглахад ямар гар утас, таблет тохиромжтой вэ?

Android 5.1 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй ямар ч утсанд ашиглаж болно. M+ Music аппликейшн татагдахгүй байгаа тохиолдолд та утасныхаа үйлдлийн системний хувилбарыг шалгаад дахин оролдоорой.

# Зөвхөн интернеттэй газар ашиглах боломжтой юу?

Та интернет орчинд аппликейшныг ашигласнаар дуу сонсох, татах, микс үүсгэх, хайлт хийх, онлайн радио микс сонсох, уран бүтээлчид, цомгийн талаарх мэдээлэл авах зэрэг бүх боломжуудыг ашиглах боломжтой. Харин интернетгүй үед буюу оффлайн горимд өөрийн татаж хадгалсан дуунуудаа сонсох боломжтой.

# Аппликейшныг зөвхөн нэг бүртгэлээр л ашиглах уу?

Нэг хэрэглэгчийн бүртгэлээр 3 өөр ухаалаг төхөөрөмжин дээр нэвтрэн ашиглаж болох бөгөөд энэ нь танд M+ Music аппликейшнаа гэр бүлийнхэнтэйгээ, найз нөхөдтэйгөө хуваалцах боломжийг олгоно.

# Аппликейшн болон бүтээл шинэчлэгдсэн тохиолдолд яах вэ?

Аппликейшн шинэчлэгдэхэд та зайлшгүй Appstore эсвэл Playstore дээр "Update" хийх шаардлагатай. Харин тухайн нэг бүтээл шинэчлэгдсэн тохиолдолд танд мэдэгдэл ирэх ба та тэр үед бүтээлээ шинэчлэн татах шаардлагатай болно.

# M+ Music аппликейшнд орсон уран бүтээлийг хуулбарлаж болох уу?

М+Music аппликейшны сан дахь бүх хамтлаг, дуучдын бүх уран бүтээлүүд нь албан ёсны зохиогчийн эрхтэй, оюуны өмчөөр баталгаажсан учир хуулбарлахыг хатуу хориглоно.

# Надад дээр өөр асуулт, санал хүсэлт байвал яах вэ?

"Төлбөрөө төлсөн хэрнээ гишүүнчлэлийн эрх нээгдэхгүй бол яах вэ?", "Зохиогчийн эрхтэй холбоотой асуудал гарвал хэрхэн холбогдох вэ?", "Хэрхэн хамтарч ажиллах вэ?" зэрэг эдгээр болон бусад манай M+ Music аппликейшнтай холбоотой асууж тодруулах зүйлс, санал хүсэлт байвал
бидэнтэй манай фейсбүүк чатаар эсвэл music@mplus.mn и-мэйл хаягаар холбоо барина уу.

Мөн та ажлын өдрүүдэд 09-18 цагийн хооронд 80026667, 77339911 утсаар холбогдох, эсвэл Эрүүл Мэндийн Яамны баруун талд байрлах Ayud tower-ийн 16 давхар дахь манай оффис оор зочлон мэдээлэл авах, солилцох бүрэн боломжтой.