# Нэвтрэх, бүртгүүлэх заавар

Нэг бүртгэлээр хоёр үйлчилгээ M+ хэрэглэгчийн бүртгэлээр нэвтэрч болно

Доорх холбоосыг ашиглан вэбсайтаар "Нэвтрэх" болон "Бүртгүүлэх" боломжтой.

# Нэвтрэх

M+ аппликейшны хэрэглэгч

  • 01 - Mplus /M+/ хэрэглэгч бол тус хаягаараа шууд нэвтрэх боломжтой.
  • 02 / 03 - Бүртгэлтэй и-мэйл хаяг, нууц үгийг оруулан нэвтрэнэ үү.
  • 04 - Нууц үгээ мартсан бол тус холбоос дээр дарна уу.
  • 05 - Хэрэв бүртгэл дээрээ өөрийн сошиал хаягаа холбосон бол үүнийгээ ашиглан нэвтрэх боломжтой.
  • 06 - Бүртгүүлэх буюу шинээр хэрэглэгч болох бол тус товч дээр дарна уу.

# Бүртгүүлэх

Шинэ хэрэглэгч и-мэйл хаягаа заавал баталгаажуулах шаардлагатай.

  • 01 / 02 / 03 - И-мэйл хаяг, нууц үг, нууц үгээ давтах талбаруудыг тус тус бөглөж бүртгэлээ үргэлжлүүлнэ.
  • 04 - Таны бүртгүүлсэн и-мэйл хаягруу баталгаажуулах /4 оронтой/ код илгээгдэх ба тус кодыг *04 талбарт оруулж баталгаажуулах товчийг дарна уу.
  • 05 - Танд баталгаажуулах и-мэйл ирээгүй бол тус товчийг дарна уу,

Баталгаажуулах код таны и-мэйлийн Inbox хэсэгт байхгүй тохиолдолд Alerts, Spam хэсгээс шалгана уу.

# Бүртгэлийн мэдээлэл

Та бүртгэлийн талбаруудыг бүрэн бөглөснөөр хэрэглэгч танд санал болгох бидний үйл ажиллагаа, идэвхижүүлэлтэнд оролцох боломжтой.

  • 01 / 02 / 03 / 04 / 05 - Хэрэглэгчийн зураг, хэрэглэгчийн нэр, утасны дугаар, төрсөн огноо, хүйс зэрэг мэдээллээ бүртгүүлнэ үү.
  • 06 - Өөрийн сошиал хаягуудаа холбох боломжтой.

# Сошиал хаягаа холбох

Та сошиал хаягуудаа холбосноор дараагийн удаа нэвтрэхэд тань хялбар байх болно.

  • 01 - Миний сан хэсгээс хэрэглэгчийн зураг дээр даран бүртгэл хэсэгрүү шилжинэ.
  • 02 - Facebook, Gmail, Apple ID зэрэг өөрийн сошиал хаягуудаа холбох боломжтой.