# Mzone - Үйлчилгээний ерөнхий нөхцөл

2025 оны 5 дугаар сарын 25

"Mzone" нь "Mbook Subscription" болон "Mmusic Premium" үйлчилгээнүүдийг нэгтгэсэн цогц үйлчилгээ бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн хооронд үүсэх эрх, үүргийг зохицуулна.

# Нэг. Үндэслэл, нэр томъёо

1.1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Mzone үйлчилгээг ашиглахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулах эрх зүйн баримт бичиг болно.

1.2. Энэхүү нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.

1.2.0. Энэхүү үйлчилгээний нөхцөлтэй холбоотой нууцлалын асуудлыг "Mzone Нууцлалын нэгдсэн бодлого"-оор зохицуулна.

1.2.1. "Үйлчилгээ үзүүлэгч" гэж Mzone үйлчилгээг эрхлэн явуулагч "М нэмэх" ХХК-ийг;

1.2.2. "Хэрэглэгч" гэж Mzone үйлчилгээг ашиглах зорилгоор бүртгүүлсэн, 18 нас хүрсэн иргэнийг;

1.2.3. "Mzone" гэж "Mbook Subscription" болон "Mmusic Premium" үйлчилгээнүүдийг нэгтгэсэн цогц үйлчилгээг;

1.2.4. "Mbook Subscription" гэж цахим ном, аудио ном, подкаст зэрэг контентыг хязгааргүй хандах эрхтэйгээр ашиглах боломжийг олгох үйлчилгээг;

1.2.5. "Mmusic Premium" гэж дуу, хөгжим, плейлист болон бусад аудио контентыг сонсох, татаж авах боломжийг олгох үйлчилгээг;

1.2.6. "Контент" гэж Mzone үйлчилгээний хүрээнд хэрэглэгчдэд хүргэх цахим ном, аудио ном, подкаст, дуу, хөгжим болон бусад бүх төрлийн агуулгыг;

1.2.7. "Төлбөр" гэж Mzone үйлчилгээг ашиглахын тулд хэрэглэгчийн төлөх ёстой мөнгөн дүнг;

1.2.8. "Захиалга" гэж хэрэглэгч Mzone үйлчилгээг ашиглах эрхийг авахаар хийсэн хүсэлтийг;

1.2.9. "Захиалгын хугацаа" гэж хэрэглэгч Mzone үйлчилгээг ашиглах эрхтэй байх хугацааг;

# Хоёр. Үйлчилгээний тухай

2.1. Mzone нь дараах үндсэн үйлчилгээнүүдийг багтаасан цогц үйлчилгээ юм.

2.1.1. Mbook Subscription - цахим ном, аудио ном, подкаст зэрэг контентыг хязгааргүй хандах эрхтэйгээр ашиглах;

2.1.2. Mmusic Premium - дуу, хөгжим, плейлист болон бусад аудио контентыг сонсох, татаж авах;

2.2. Mzone үйлчилгээг ашиглахын тулд хэрэглэгч дараах шаардлагыг хангасан байна:

2.2.1. 18 нас хүрсэн байх;

2.2.2. Хүчин төгөлдөр утасны дугаар, и-мэйл хаягтай байх;

2.2.3. Төлбөр төлөх боломжтой банкны карт эсвэл бусад төлбөрийн хэрэгсэлтэй байх;

2.3. Mzone үйлчилгээг дараах төхөөрөмжүүд дээр ашиглах боломжтой:

2.3.1. Ухаалаг утас (Android 7.0 болон түүнээс дээш, iOS 12.0 болон түүнээс дээш);

2.3.2. Таблет (Android 7.0 болон түүнээс дээш, iOS 12.0 болон түүнээс дээш);

2.3.3. Компьютер (Windows 10 болон түүнээс дээш, macOS 10.13 болон түүнээс дээш);

2.3.4. Вэб хөтөч (Chrome, Safari, Firefox, Edge сүүлийн хувилбарууд);

2.4. Mzone үйлчилгээний хүрээнд хэрэглэгч нэг бүртгэлээр нэгэн зэрэг 3 хүртэлх төхөөрөмж дээр хандах эрхтэй.

2.5. Үйлчилгээ үзүүлэгч нь Mzone үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор үйлчилгээний агуулга, функц, дизайн, интерфейсийг урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх эрхтэй.

2.6. Үйлчилгээ үзүүлэгч нь Mzone үйлчилгээний хүрээнд хэрэглэгчдэд хүргэх контентын сан, төрөл, тоо хэмжээг өөрийн үзэмжээр тогтоох эрхтэй.

# Гурав. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг

3.1. Үйлчилгээ үзүүлэгч нь дараах эрхтэй:

3.1.1. Хэрэглэгчийн Mzone үйлчилгээг ашиглах эрхийг хязгаарлах, түдгэлзүүлэх, цуцлах;

3.1.2. Хэрэглэгчийн Mzone үйлчилгээг ашиглахтай холбоотой мэдээллийг цуглуулах, боловсруулах, хадгалах;

3.1.3. Mzone үйлчилгээний төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх хэлбэрийг тогтоох, өөрчлөх;

3.1.4. Mzone үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах;

3.1.5. Хэрэглэгчийн Mzone үйлчилгээг ашиглахтай холбоотой гомдол, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх;

3.2. Үйлчилгээ үзүүлэгч нь дараах үүрэгтэй:

3.2.1. Mzone үйлчилгээг тасралтгүй, чанартай хүргэх;

3.2.2. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах;

3.2.3. Mzone үйлчилгээний нөхцөлд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар хэрэглэгчдэд мэдэгдэх;

3.2.4. Хэрэглэгчийн гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх;

3.2.5. Mzone үйлчилгээний хүрээнд хэрэглэгчдэд хүргэх контентын чанарыг хангах;

# Дөрөв. Хэрэглэгчийн эрх, үүрэг

4.1. Хэрэглэгч нь дараах эрхтэй:

4.1.1. Mzone үйлчилгээг энэхүү нөхцөлд заасны дагуу ашиглах;

4.1.2. Mzone үйлчилгээний талаар мэдээлэл авах, гомдол, санал хүсэлт гаргах;

4.1.3. Mzone үйлчилгээний захиалгаа цуцлах;

4.1.4. Хувийн мэдээллээ өөрчлөх, засварлах;

4.2. Хэрэглэгч нь дараах үүрэгтэй:

4.2.1. Энэхүү нөхцөлийг мөрдөж ажиллах;

4.2.2. Mzone үйлчилгээний төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх;

4.2.3. Mzone үйлчилгээг ашиглахдаа Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх;

4.2.4. Mzone үйлчилгээний хүрээнд хүргэгдэж буй контентыг зөвхөн хувийн хэрэгцээнд ашиглах;

4.2.5. Mzone үйлчилгээний хүрээнд хүргэгдэж буй контентыг хуулбарлах, түгээх, борлуулах, өөрчлөх зэргээр оюуны өмчийн эрхийг зөрчихгүй байх;

4.2.6. Өөрийн бүртгэлийн нэр, нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, аюулгүй байдлыг хангах;

4.2.7. Mzone үйлчилгээний системд халдах, үйл ажиллагааг саатуулах, хөндлөнгөөс оролцох үйлдэл хийхгүй байх;

# Тав. Төлбөр, тооцоо

5.1. Mzone үйлчилгээний төлбөр нь дараах хэлбэртэй байна.

5.1.1. Сарын захиалга - сар бүр автоматаар сунгагдах захиалга;

5.1.2. Жилийн захиалга - жил бүр автоматаар сунгагдах захиалга;

5.2. Mzone үйлчилгээний төлбөрийг дараах хэлбэрээр төлөх боломжтой.

5.2.1. Банкны карт (Visa, Mastercard, UnionPay);

5.2.2. Мобайл банк (Most Money, Simple Pay, QPay, Social Pay);

5.2.3. Урьдчилсан төлбөрт карт (Mzone Gift Card);

5.3. Хэрэглэгч нь автоматаар сунгагдах захиалгыг сонгосон тохиолдолд захиалгын хугацаа дуусахаас 24 цагийн өмнө цуцлах хүсэлт гаргаагүй бол захиалга автоматаар сунгагдаж, төлбөр хийгдэнэ.

5.4. Хэрэглэгч нь захиалгаа цуцлах хүсэлтийг Mzone аппликейшн эсвэл вэб сайтаар дамжуулан гаргах боломжтой.

5.5. Захиалга цуцлагдсан тохиолдолд хэрэглэгч нь захиалгын хугацаа дуусах хүртэл үйлчилгээг ашиглах эрхтэй.

5.6. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн Mzone үйлчилгээг ашиглах эрхийг түдгэлзүүлэх эрхтэй.

5.7. Үйлчилгээ үзүүлэгч нь Mzone үйлчилгээний төлбөрийн хэмжээг өөрчлөх тохиолдолд хэрэглэгчдэд 30 хоногийн өмнө мэдэгдэнэ.

# Зургаа. Оюуны өмчийн эрх

6.1. Mzone үйлчилгээний хүрээнд хүргэгдэж буй бүх контент нь үйлчилгээ үзүүлэгч болон түүний түнш байгууллагуудын оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан болно.

6.2. Хэрэглэгч нь Mzone үйлчилгээний хүрээнд хүргэгдэж буй контентыг зөвхөн хувийн хэрэгцээнд ашиглах эрхтэй бөгөөд дараах үйлдлүүдийг хийх эрхгүй.

6.2.1. Контентыг хуулбарлах, олшруулах, түгээх, борлуулах;

6.2.2. Контентыг өөрчлөх, засварлах, хувиргах;

6.2.3. Контентыг олон нийтэд нээлттэй тавих, түгээх;

6.2.4. Контентыг арилжааны зорилгоор ашиглах;

6.2.5. Контентын хамгаалалтыг алдагдуулах, тойрох;

6.3. Хэрэглэгч нь Mzone үйлчилгээний хүрээнд хүргэгдэж буй контентыг энэхүү нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглахыг хүсвэл үйлчилгээ үзүүлэгчээс зөвшөөрөл авах шаардлагатай.

6.4. Mzone үйлчилгээний лого, нэр, дизайн, интерфейс зэрэг нь үйлчилгээ үзүүлэгчийн оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан болно.

# Долоо. Хариуцлага

7.1. Үйлчилгээ үзүүлэгч нь дараах тохиолдолд хариуцлага хүлээхгүй.

7.1.1. Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн хохирол;

7.1.2. Гуравдагч этгээдийн үйл ажиллагааны улмаас үүссэн хохирол;

7.1.3. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн хохирол;

7.1.4. Хэрэглэгчийн төхөөрөмж, интернэт холболтын улмаас үүссэн хохирол;

7.2. Хэрэглэгч нь энэхүү нөхцөлийг зөрчсөн тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн Mzone үйлчилгээг ашиглах эрхийг хязгаарлах, түдгэлзүүлэх, цуцлах эрхтэй.

7.3. Хэрэглэгч нь энэхүү нөхцөлийг зөрчсөнөөс үүдэн гуравдагч этгээдэд учирсан хохирлыг бүрэн хариуцна.

7.4. Үйлчилгээ үзүүлэгч нь Mzone үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор үйлчилгээг түр хугацаагаар зогсоох, хязгаарлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хэрэглэгчид урьдчилан мэдэгдэнэ.

# Найм. Бусад зүйл

8.1. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч Mzone үйлчилгээнд бүртгүүлж, зөвшөөрөл өгсөн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

8.2. Үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт орсон тухай хэрэглэгчдэд мэдэгдэнэ.

8.3. Хэрэглэгч нь нөхцөлд орсон нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол Mzone үйлчилгээг ашиглахаа зогсоох эрхтэй.

8.4. Энэхүү нөхцөлтэй холбоотой үүссэн маргааныг талууд харилцан тохиролцох замаар шийдвэрлэх бөгөөд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

8.5. Хэрэглэгч нь Mzone үйлчилгээтэй холбоотой асуудлаар дараах сувгуудаар дамжуулан үйлчилгээ үзүүлэгчтэй холбогдох боломжтой: 8.5.1. Үйлчилгээг “М нэмэх” ХХК хүргэж байна.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот 14240-0028, Сүхбаатар дүүрэг 1, Чингисийн өргөн чөлөө 17, Гурван гол барилгын 6-р давхар Цахим шуудан: support@m-book.mn

8.6. Энэхүү нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн байна.