# Юнителийн дугаараар эрх идэвхжүүлэх үйлчилгээний нөхцөл
2023 оны 6 дугаар сар
- Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид нь Mplus аппликэйшны багцын үйлчилгээний төрлөөс хамааран Хүснэгт 1, 2-н дагуу идэвхжүүлэх боломжтой байна.
- Хүснэгт 1-т заасан урамшууллын эрх дуусахад, хэрэглэгч апп-н эрхээ цуцлаагүй бол эрх Хүснэгт 1-т заасан хөнгөлөлттэй үнээр автоматаар сунгагддаг байна.
- Хүснэгт 1-т заасан урамшууллын эрхэд багтаагүй хэрэглэгч шууд хөнгөлөлттэй үнээр багцаа идэвхжүүлэх боломжтой ба хөнгөлөлттэй үнээр идэвхжүүлсэн эрхээ цуцлаагүй бол эрх Хүснэгт 1,2-т заасан хөнгөлөлттэй үнээр автоматаар сунгагддаг байна.
Хүснэгт 1
Хүснэгт 2
# ТАЙЛБАР
Mplus эрх гэдэг нь Mplus апп доторх: - Товч номын 1 сарын эрх эсвэл Түрээс үйлчилгээний 1 сарын эрх байна.
MPLUS БАГЦ - УРАМШУУЛЛЫН БУЮУ ҮНЭГҮЙ ЭРХТЭЙ ХОЛБООТОЙ:
- Хүснэгт 1-т заасан Mplus урамшууллын 6 сарын эрхийг хэрэглэгч нэг удаа ашиглах боломжтой байна.
- Хэрэглэгч хүссэн үедээ эрхээ идэвхжүүлэх боломжтой ба апп руу өөрийн дараа төлбөрт дугаараараа нэвтрэн орсноор эрхээ идэвхжүүлдэг байна.
- Апп-н урамшууллын эрхийг хэрэглэгч салгаж ашиглах боломжгүй байна. Жишээ нь: Mplus апп-г эхний 3 сар ашиглаад эрхээ цуцалсан бол дараагийн саруудын эрх хамт цуцлагдана, салгаж ашиглах боломжгүй
- Хэрэглэгч Mplus апп-н Товч ном ба Түрээс 2 үйлчилгээг 2ланг нь идэвхжүүлсэн тохиолдолд аль түрүүлж идэвхжүүлсэн үйлчилгээнд урамшууллын буюу 6 сарын эрх Хүснэгт 1, 2-т заасан үнээр хөнгөлөлттэй идэвхэжнэ.
MPLUS-ИЙН БАГЦЫГ ҮНЭТЭЙ ИДВЭХЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ:
- Юнителийн дараа төлбөрт хэрэглэгчид Хүснэгт 2-т заасны дагуу хөнгөлөлттэй үнээр идэвхжүүлэх боломжтой байна.
АВТОМАТ СУНГАЛТТАЙ ХОЛБООТОЙ:
- Хэрэглэгчийн идэвхжүүлсэн үнэтэй болон үнэгүй эрхийн хүчинтэй хугацаа дуусахад, хэрэглэгч багцын үйлчилгээний эрхээ цуцлаагүй бол Хүснэгт 1,2-т заасны дагуу автомат сунгалт идэвхэжнэ.
- Автомат сунгалт нь Хүснэгт 1, 2-т заасан хөнгөлөлттэй үнээр идэвхэжнэ.
- Хэрэглэгчийн дараа төлбөрт юнителийн дугаар credit limit-дээ хүрсэн бол үйлчилгээний автомат сунгалт хийгдэхгүй.
- Хэрэглэгч Хүснэгт 3-т заасны дагуу хүссэн үедээ автомат сунгалт үйлчилгээг цуцлах боломжтой байна.
- Хэрэглэгч сарын дундуур Түрээс/Товч ном багцын эрхээ цуцлахад тухайн сарын төлбөр бүтнээр бодогдож багцаа хүчинтэй хугацааг дуусах хүртэл ашиглана.
Хүснэгт 3