# Credit гэж юу вэ?

Кредитийн эрх нь Mbook subscription үйлчилгээний санд байгаа номуудаас гадна бестселлер номуудаас хүссэн нэг номоо сонгон авч, уншиж, сонсох боломжийг бүрдүүлж буй номын эрх юм. Сар бүр Subscription үйлчилгээг идэвхжүүлснээр нэг кредитийн эрх үүснэ.

# Кредитийн эрх хэрхэн авах вэ?

Хэрэв та кредитийн эрхтэй болохыг хүсвэл Mbook subscription үйлчилгээг идэвхжүүлээрэй. Ингэснээр 30 хоногийн хугацаанд бестселлер номоос бүрдэх кредитийн сангаас нэг ном болон +250 товч ном, +250 түрээсийн номуудаас уншиж, сонсох боломжтой. Mbook subscription үйлчилгээг идэвхжүүлэх зааврыг энд дарж аваарай.

# Хэрхэн кредитийн эрхээ шалгах вэ?

Хэрэглэгч та кредитийн эрхээ Mbook апп болон Mbook вэб хуудсаар дамжуулан шалгах боломжтой.

Вэб хуудас бол:

  1. www.m-book.mn (opens new window) вэб хуудасны баруун дээд хэсэгт байрлах нэвтрэх хэсэг рүү дарах.
  2. Миний сан хэсэг рүү дарах
  3. Profile хэсэгт таны кредитийн эрхийн үлдэгдэл харагдана.

Гар утасны апп бол:

  1. Mbook апп-д нэвтэрч орох.
  2. Миний сан хэсэг рүү дарах
  3. Баруун дээд хэсэгт байх profile хэсэгт таны кредитийн эрхийн үлдэгдэл харагдана.

# Кредитийн эрхээр авсан ном надад үүрд үлдэх үү?

Хэрэглэгч таны Кредитийн эрхээр авсан ном нь эрх эзэмшигчийн Mbook-тэй байгуулсан түрээсийн гэрээ дуусгавар болох хүртэл байрших ба гэрээ дуусгавал болсноос хойш 90 хоног хэрэглэх боломжтой байна. Мөн бид Mbook Subcription үйлчилгээнээс гэрээ нь дуусаж буй номуудыг урьдчилж мэдэгдэл хүргэх болно

# Яагаад кредитийн эрх идэвхжихгүй байна вэ?

Кредитийн эрх нь Mbook subscription үйлчилгээнд дагалдаж ирдэг ба хэрэв танд кредитийн эрх үүсээгүй бол энэ нь төлбөр төлөлт хийгдээгүйтэй холбоотой. Хэрэглэгч та төлбөрийн түүх хэсгээс төлбөр төлсөн эсэхээ шалгаад, төлбөр хийгдээгүй тохиолдолд картаа холбох юм уу, нэг удаагийн төлбөр төлөлт хийж, subscription үйлчилгээгээ идэвхжүүлээрэй.

# Бусдад кредитийн эрх бэлэглэх боломжтой юу?

Хэрэглэгч та кредитийн эрх буюу Mbook subscription үйлчилгээний 30 хоногийн эрхийг бусдад бэлэглэх боломжтой. Ингэхдээ дараах алхмыг дагана уу.
Кредитийн эрх бэлэглэхдээ:

  1. Mbook апп-д нэвтэрч орох.
  2. Үйлчилгээ цэс дээр дарах.
  3. Бэлэг үйлчилгээг сонгох.
  4. Хайх хэсэгт “Subscription” гэж бичээд бусдад Mbook subscription үйлчилгээний эрх бэлэглээрэй.

Анхаарах: Хэрэв та Mbook subscription үйлчилгээг идэвхжүүлж, кредитийн эрхээ авсан бол тус эрхийг бусдад бэлэглэх боломжгүйг анхаарна уу.

# Credit оноогоороо хэрхэн худалдан авалт хийх вэ?

Та аудио ном цэсээс Credit-ээр худалдан авалт хийж болох номуудыг харах боломжтой бөгөөд дараах зааврын дагуу номоо авах боломжтой.

Алхам 1

  1 - Аудио ном цэс дээр дарах
  2 - Credit-ээр авах боломжтой номуудаас сонгож дарах
  3 - Credit-ээр авах дээр дарах


Алхам 2

  1 - "Ok" товчийг дарах
  2 - Та credit-ээр худалдан авсан номоо "Миний сан" цэсээс орж харах

Та үйлчилгээний нөхцөлтэй танилцах бол энд (opens new window) дарна уу.


Алхам 3

Та "Профайл" цэс рүү орсноор танд байгаа credit оноогоо харах боломжтой бөгөөд Credit-ээр худалдан авсан түүхээ харах боломжтой.