# Mzone - Нууцлалын бодлого
2025 оны 5 дугаар сарын 25
"Mzone" нь "Mbook Subscription" болон "Mmusic Premium" үйлчилгээнүүдийг нэгтгэсэн цогц үйлчилгээ бөгөөд энэхүү нууцлалын бодлого нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хамгаалах талаар тодорхойлно.
# Нэг. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү нууцлалын бодлого нь Mzone үйлчилгээг ашиглахтай холбоотой хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хамгаалах талаар тодорхойлсон эрх зүйн баримт бичиг болно.
1.2. Энэхүү нууцлалын бодлого нь Mzone үйлчилгээний нөхцөлийн салшгүй хэсэг бөгөөд хэрэглэгч Mzone үйлчилгээг ашиглахдаа энэхүү нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
1.2.1. Үйлчилгээний ерөнхий нөхцөлийг "Mzone Үйлчилгээний үндсэн нөхцөл"- өөр зохицуулна.
1.3. Хэрэглэгч нь Mzone үйлчилгээг ашиглахаас өмнө энэхүү нууцлалын бодлогыг анхааралтай уншиж танилцах үүрэгтэй.
1.4. Үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт орсон тухай хэрэглэгчдэд мэдэгдэнэ.
# Хоёр. Цуглуулах мэдээллийн төрөл
2.1. Үйлчилгээ үзүүлэгч нь Mzone үйлчилгээг ашиглахтай холбоотой дараах төрлийн мэдээллийг цуглуулна:
2.1.1. Бүртгэлийн мэдээлэл: Овог, нэр, утасны дугаар, и-мэйл хаяг, нууц үг, байгууллагын нэр, регистерийн дугаар (шифрлэгдсэн хэлбэрээр);
2.1.2. Төлбөрийн мэдээлэл: Төлбөрийн карт, банкны данс, төлбөрийн түүх;
2.1.3. Төхөөрөмжийн мэдээлэл: IP хаяг, төхөөрөмжийн төрөл, үйлдлийн систем, хөтөч, төхөөрөмжийн таних дугаар;
2.1.4. Байршлын мэдээлэл: Газар зүйн байршил (хэрэглэгчийн зөвшөөрлөөр);
2.1.5. Ашиглалтын мэдээлэл: Үйлчилгээнд нэвтэрсэн цаг, үйлчилгээг ашигласан хугацаа, үзсэн контент, хайлт хийсэн түлхүүр үг, татаж авсан контент;
2.1.6. Харилцааны мэдээлэл: Үйлчилгээ үзүүлэгчтэй харилцсан харилцаа, санал хүсэлт, гомдол;
2.2. Үйлчилгээ үзүүлэгч нь дараах аргаар мэдээлэл цуглуулна:
2.2.1. Хэрэглэгчээс шууд авах: Бүртгүүлэх, профайл үүсгэх, захиалга хийх, төлбөр төлөх үед;
2.2.2. Автоматаар цуглуулах: Cookie, лог файл, вэб маяк, пиксел зэрэг технологийн тусламжтайгаар;
2.2.3. Гуравдагч этгээдээс авах: Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, хамтран ажиллагч байгууллагууд;
# Гурав. Мэдээлэл цуглуулах, ашиглах зорилго
3.1. Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн мэдээллийг дараах зорилгоор цуглуулж, ашиглана:
3.1.1. Үйлчилгээ үзүүлэх: Бүртгэл үүсгэх, хэрэглэгчийг таних, үйлчилгээ хүргэх, төлбөр тооцоо хийх;
3.1.2. Үйлчилгээг сайжруулах: Хэрэглэгчийн туршлагыг сайжруулах, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх;
3.1.3. Хэрэглэгчтэй харилцах: Үйлчилгээний талаар мэдээлэл хүргэх, санал хүсэлт, гомдлыг шийдвэрлэх;
3.1.4. Маркетинг: Хэрэглэгчийн сонирхолд нийцсэн контент, үйлчилгээг санал болгох, урамшуулал, хөнгөлөлтийн талаар мэдээлэх (хэрэглэгчийн зөвшөөрлөөр);
3.1.5. Аюулгүй байдлыг хангах: Залилан, луйвар, хууль бус үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох;
3.1.6. Хууль тогтоомжийн шаардлагыг хангах: Хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх;
# Дөрөв. Мэдээлэл хуваалцах нөхцөл
4.1. Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн мэдээллийг дараах тохиолдолд гуравдагч этгээдтэй хуваалцаж болно:
4.1.1. Хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгээр;
4.1.2. Үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай (төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, хостинг үйлчилгээ үзүүлэгч);
4.1.3. Хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагын шаардлагаар;
4.1.4. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай үед;
4.1.5. Компанийн өөрчлөлт, нэгдэл, худалдан авалт, хөрөнгө борлуулалтын үед;
4.2. Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдтэй хуваалцахдаа тухайн этгээд нь хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах чадвартай эсэхийг урьдчилан нягталж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна.
4.3. Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн мэдээллийг арилжааны зорилгоор гуравдагч этгээдэд худалдахгүй.
# Тав. Мэдээллийн аюулгүй байдал
5.1. Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд дараах арга хэмжээг авна:
5.1.1. Мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдлыг хангах техник, технологийн арга хэмжээ (шифрлэлт, файрволл, антивирус);
5.1.2. Мэдээлэлд хандах эрхийг хязгаарлах, хяналт тавих;
5.1.3. Ажилтнуудыг мэдээллийн аюулгүй байдлын талаар сургах, мэдлэг олгох;
5.1.4. Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журмыг тогтмол шинэчлэх, сайжруулах;
5.2. Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдалд аюул учирсан тохиолдолд (мэдээллийн алдагдал, хууль бус хандалт) нэн даруй арга хэмжээ авч, хэрэглэгчид мэдэгдэнэ.
5.3. Хэрэглэгч нь өөрийн бүртгэлийн нэр, нууц үгийг хамгаалах, бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.
# Зургаа. Хэрэглэгчийн эрх
6.1. Хэрэглэгч нь өөрийн хувийн мэдээлэлтэй холбоотой дараах эрхтэй:
6.1.1. Мэдээлэлтэй танилцах: Үйлчилгээ үзүүлэгчийн цуглуулсан, хадгалж буй мэдээлэлтэй танилцах;
6.1.2. Мэдээллийг засварлах: Буруу, алдаатай мэдээллийг засварлах, шинэчлэх;
6.1.3. Мэдээллийг устгах: Хувийн мэдээллийг устгуулах (хууль тогтоомжоор шаардлагатай мэдээллээс бусад);
6.1.4. Мэдээлэл ашиглахыг хязгаарлах: Мэдээллийг ашиглах, боловсруулахыг хязгаарлах;
6.1.5. Мэдээлэл дамжуулахыг зөвшөөрөхгүй байх: Маркетингийн зорилгоор мэдээлэл ашиглахыг зөвшөөрөхгүй байх;
6.2. Хэрэглэгч нь дээрх эрхээ эдлэхийн тулд Mzone аппликейшн, вэб сайт дахь хувийн мэдээллийн тохиргоо хэсэгт хандах эсвэл үйлчилгээ үзүүлэгчтэй шууд холбогдох боломжтой.
6.3. Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.
# Долоо. Хүүхдийн мэдээллийн хамгаалалт
7.1. Mzone үйлчилгээ нь 18 нас хүрсэн хэрэглэгчдэд зориулагдсан бөгөөд 18-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй болно.
7.2. Үйлчилгээ үзүүлэгч нь 18-аас доош насны хүүхдийн мэдээллийг зориудаар цуглуулахгүй.
7.3. Хэрэв 18-аас доош насны хүүхдийн мэдээлэл цуглуулагдсан гэж үзвэл үйлчилгээ үзүүлэгч нь тухайн мэдээллийг нэн даруй устгах арга хэмжээ авна.
7.4. Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийн мэдээлэл цуглуулагдсан гэж үзвэл үйлчилгээ үзүүлэгчид мэдэгдэх үүрэгтэй.
# Найм. Бусад зүйл
8.1. Энэхүү нууцлалын бодлого нь хэрэглэгч Mzone үйлчилгээнд бүртгүүлж, зөвшөөрөл өгсөн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
8.2. Үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт орсон тухай хэрэглэгчдэд мэдэгдэнэ.
8.3. Хэрэглэгч нь нууцлалын бодлогод орсон нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол Mzone үйлчилгээг ашиглахаа зогсоох эрхтэй.
8.4. Хэрэглэгч нь Mzone үйлчилгээтэй холбоотой асуудлаар дараах сувгуудаар дамжуулан үйлчилгээ үзүүлэгчтэй холбогдох боломжтой:
8.4.1. Үйлчилгээг “М нэмэх” ХХК хүргэж байна. Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот 14240-0028, Сүхбаатар дүүрэг 1, Чингисийн өргөн чөлөө 17, Гурван гол барилгын 6-р давхар Цахим шуудан: support@m-book.mn
8.5. Энэхүү нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн байна.