# Subscription үйлчилгээ карт холбож идэвхжүүлэх заавар

Хэрэв та Subscription үйлчилгээний санд багтсан цахим, аудио, товч ном бүтээлийг сар бүр унших/сонсох эрхийг картаараа сунган идэвхжүүлэх гэж байгаа бол дараах зааврыг дагаарай. Мөн та үйлчилгээгээ идэвхжүүлэх болгондоо Credit оноогоо аваарай.

Та бүтээлээ гар утас болон таблетэн дээрээс унших, сонсох боломжтой бөгөөд хэрэв аппликейшнээ татаагүй, бүртгүүлээгүй бол доорх холбоосоор заавраа харна уу.

Аппликейшн татах заавар харах бол энд (opens new window) дарна уу.

Бүртгүүлэх, нэвтрэх заавар харах бол энд (opens new window) дарна уу.

Веб хуудсаар дамжуулан Цэнэг үйлчилгээг идэвхжүүлэх бол энд (opens new window) дарна уу!


# Mbook аппликэйшнээр дамжуулж Subscription үйлчилгээг идэвхжүүлэх заавар

Алхам 1

  1 - "Subscription" цэсийг сонгох
  2 - Subscription үйлчилгээний багцаа сонгож дарах
  3 - Карт холбох товчыг дарах

Та үйлчилгээний нөхцөлтэй танилцах бол энд (opens new window) дарна уу.


Алхам 2

Hi-pay үйлчилгээг ашиглан аль ч банкны картаа холбож болох тул доорх заавраар хийнэ үү.

  1 - 'Карт и-пинээр баталгаажуулах' сонгох
  2 - Картын мэдээллээ оруулах
  3 - Картын и-пин оруулах
  4 - Холбосон картаа сонгох

И-пин(E-CODE) буюу интернет пин гэдэг нь картаар интернэт худалдаа хийхэд баталгаажуулах код юм. Та и-пин авах бол банкны аппликэйшнээр болон ATM-ээс авах боломжтой. Зарим банк и-пин ашиглахын оронд таны банкинд бүртгэлтэй дугаар руу 4 оронтой нэг удаагийн кодыг илгээдэг. Энэхүү кодоор мөн холболт хийх боломжтой.


Алхам 3

Голомт банкны үйлчилгээг ашиглан аль ч банкны картаа холбож болох тул доорх заавраар хийнэ үү.

  1 - 'Гүйлгээний дүнгээр баталаажуулах' сонгох
  2 - Картын мэдээллээ оруулах
  3 - Холбож буй картын данснаас хасагдсан 4 орон бүхий бутархай гүйлгээг оруулах


Алхам 4

Карт холбоход ашиглах бутархай 4 оронтой гүйлгээг харах заавар

  1 - Банкны аппликэйшн руу нэвтрэх
  2 - Хуулга харах хэсэг рүү орох
  3 - Сүүлд гарсан 4 орон бүхий бутархай дүнг оруулах

Алхам 5

  1 - Карт холбогдсон бол карт дээрээ дарах
  2 - Төлөх товчийг дарах
  3 - Хаах товчийг дарах

Идэвхжүүлсэн хугацаандаа өөрийн сонгосон бүтээлээ бүрэн уншиж, сонсож дуусгах нь үйлчилгээний санал болгож буй хөнгөлөлт, давуу тал, үнэ цэнийг нэмэгдүүлнэ.