# 3хЦэнэг : Идэвхжүүлэх заавар

Гадаадад суралцаж, ирээдүйд цойлохоор зорьж буй залуусын эхний 3 алхам Mplus Унш, Суралц, Танилц. Боломжоо нээ

Хэрэв Та mplus аппликэйшнээр дамжуулан “3хЦэнэг” үйлчилгээг идэвхжүүлж хөтөлбөрт оролцох гэж байгаа бол дараах зааврыг дагаарай.

Үйлчилгээг идэвхижүүлэх:

  1. Mplus аппликэйшнийг татаж, нэвтэрч орно. Эсвэл дурын веб хөтөч дээр www.m-book.mn хуудсыг нээж, нэвтэрч орно. Хэрвээ Mplus-ийн хэрэглэгч болж амжаагүй бол шинээр бүртгүүлэх заавраа энд дарж хараарай.
  2. Аппликэйшн эсвэл веб хуудасны Нэмэх “+” цэсрүү дарж ороод “3хЦэнэг” дээр дарж хөтөлбөрийн мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцаарай.

  3. “Эхлэх” товчлуурыг дарж, TomYo-ийн “Гадаадад сурах гарц” ном дээр нэмээд дурын 2 номын сонголтоо хийнэ.

  4. Өөрт хэрэгтэй номоо сонгосны дараа хуудасны доор байрлах “Үргэлжлүүлэх” товчлуурыг дарж төлбөрийн хэсэгт шилжинэ.

  5. Төлбөрийн хэлбэрүүдээс сонгож төлбөр амжилттай төлөгдсөний дараа Mplus аппликэйшн нээж өөрийн зураг бүхий профайл хэсэгрүү орно.
  6. Таны сонгосон ном профайл доторх “Цэнэг” хэсэгт болон Ном цэсний “Худалдаж авсан” хэсэгт тус бүр харагдах болно. Сонгосон номуудаа 90 хоногийн дотор аппликэйшн дээрээ уншиж, сонсоорой.

TomYo World ашиглах эрхээ идэвхжүүлэх:

  • “3хЦэнэг”Mplus-д бүртгэлтэй Таны имэйл хаягаар 24 цагийн дотор идэвхжүүлэх код.
  • Хамт ирсэн зааврын дагуу TomYo аппликэйшн дээрээ TomYo World-ийн 7 хоног ашиглах эрхээ идэвхжүүлээрэй.

TsoilogsoZ #Z Networking Conference арга хэмжээнд онлайнаар оролцох урилга авах:

  • Mplus-д бүртгэлтэй Таны имэйл хаягаар 2021 оны 10-р сарын 22-ны дотор онлайнаар оролцох холбоос болон оролцох заавар илгээгдэнэ.

TsoilogsoZ #Z Networking Conference арга хэмжээнд онлайнаар оролцох урилга авах:

- U хөтөлбөрийн одоогийн хэрэглэгчид, мөн 3хЦэнэг хөтөлбөрийн хугацаанд, 2021 оны 10-р сарын 20-ноос өмнө бүртгүүлсэн шинэ хэрэглэгчид #Z Networking conference-д найзтайгаа хамт оролцох 50 зочны тоонд багтах боломжтой.
  • Урилгаар оролцох зочны тоонд багтахын тулд 2021 оны 10-р сарын 20-ноос өмнө U хөтөлбөр хэрэглэгчийн утасны дугаараа Mplus аппликэйшний профайл хэсэгт оруулсан байх ёстой.

  • U хөтөлбөр ашигладаг бүртгэлтэй дугаараас нийт 50 зочныг санамсаргүй байдлаар шалгаруулна. Шалгаруулалт нээлттэй явагдана.

IELTS өгөх төлбөрийг нь Mplus-аас даая


Mock Test: 10 эрх
Computer delivered IELTS: 3 эрх

Санамж:

  • 2021 оны 11-р сарын 12-ны өдөр нийт оролцогчдоос нээлттэйгээр шалгаруулна.
  • Шалгалтын эрх нь Jet Institute-ийн “Computer Delivered IELTS” болон “IELTS Mock test” байна.
  • Эрх эзэмшигч нь 2022 оны 12-р сарын 31-ний өдөрт багтаан ашиглана.
  • Шалгалтын эрхийг дамжуулахгүй, худалдахгүй бөгөөд зөвхөн бүртгэл бүхий эрх эзэмшигч ашиглана.