# Subscription үйлчилгээний үндсэн нөхцөл

2024 оны 3 дугаар сар

# 1. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү нөхцөлийн зорилго нь Mbook аппликейшний Subscription үйлчилгээг ашиглах, худалдан авалт хийх, оюуны өмчийн эрхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2 Mbook Subscription үйлчилгээ нь аудио ном, цахим ном болон номын хураангуй /цаашид товч ном гэх/-г багтаасан Монгол хэл дээрх багц үйлчилгээ юм.

1.3 Энэхүү нөхцөл нь Mbook аппликейшнд бүртгэлтэй хэрэглэгч болон Mbook аппликейшн хооронд байгуулагдаж буй гэрээ юм. Хэрэглэгч үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр Mbook Subscription үйлчилгээг ашиглах, худалдан авалт хийх, оюуны өмчийн эрхтэй холбоотой үүсэх харилцааг уншиж, дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрч буйг баталсан баталгаа болно.

1.4 Энэхүү Mbook subscription үйлчилгээний нөхцөлийг Mbook аппликейшн болон Mbook вэб хуудсаар дамжин идэвхжүүлэхээс өмнө танилцаж, хүлээн зөвшөөрч баталгаажуулна.

1.5 Хэрэглэгч Mbook Subscription үйлчилгээг хоёр төрлийн аргаар худалдан авах боломжтой байна.

1.6 Тогтмол төлөлт буюу Гишүүнчлэлийн үйлчилгээ /Цаашид "Subscription" гэх/ нь сар бүр тогтмол дүнгээр хэрэглэгчийн холбосон картнаас төлбөр хасагдах болон Юнителийн дугаар дээр төлбөр бодогдох хэлбэрээр автоматаар сунгагдана. Хэрэглэгч Subscription үйлчилгээний эрхээ цуцлах хүсэлтийг гаргаагүй тохиолдолд үйлчилгээний эрх сунгагдаж, холбогдох төлбөр тооцоо үргэлжлэн хийгдэнэ. Үйлчилгээний эрх цуцлах хүсэлт гаргах боломжтой сувгийн мэдээллийг уг үйлчилгээний нөхцлийн 5.1 дүгээр хэсгээс харна уу.

1.7 Хэрэглэгч өөрийн Mbook-ын бүртгэлээ устгах хүсэлт гаргасан нь Subscription үйлчилгээний эрхийг цуцлах хүсэлтэд тооцогдохгүй.

1.8 Нэг удаагийн худалдан авалтаар Mbook Subscription үйлчилгээг идэвхжүүлэх боломжтой байх бөгөөд банкны аппликейшн болон төлбөрийн бусад хэрэгслээр / Цаашид төлбөрийн бусад хэрэгслийг Toki, Social pay гэх/ төлбөр төлөх боломжтой байна.

1.9 Mbook Subscription үйлчилгээний төлбөрийг төлөхөд хэрэглэгч өөрийн цуглуулсан U-Point онооноос зарцуулах боломжтой ба үнийн дүнгийн 50 хүртэлх хувьд зарцуулах боломжтой байна.

1.10 Mbook Subscription үйлчилгээ нь 30 хоногийн хугацаатай байна.

1.11 Mbook Subscription үйлчилгээний 30 хоног бүрт нэг удаа номын кредитийн эрх олгогдох ба тус нөхцөл 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хүчинтэй байна.

1.12 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө кредитээр сонгон авсан ном нь тухайн номын эрх эзэмшигчтэй М Нэмэх ХХК-ийн байгуулсан гэрээ дуусгавар болох хүртэл ашиглах боломжтой байх бөгөөд зарим номын хувьд 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ашиглах боломжтой байна.

1.13 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хооронд кредит эрхээр авсан номын хугацаа нь 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ашиглах боломжтой байна.

1.14 Mbook Subscription үйлчилгээг Монголоос болон гадаадын улс хамаарахгүйгээр ашиглах боломжтой.

1.15 Нэг бүртгэлтэй хаягаар нийт 3 төхөөрөмжөөс хандах боломжтой ба нэг агшинд төхөөрөмж бүр дээрээс ашиглах боломжтой байна.

1.16 Хэрэглэгч Mbook Subscription үйлчилгээнд багтах номын сангаас дурын номоо бүртгэлтэй төхөөрөмж дээрээ татаж авах боломжтой байна.

1.17 Mbook үйлчилгээг 13 наснаас дээш насны хүмүүс ашиглах боломжтой.

1.18 Зохиогчийн эрхийг хамгаалах нь М Нэмэх ХХК-ийн нэн тэргүүний зорилго бөгөөд М Нэмэх ХХК нь Монгол Улсын Иргэний хууль, Бараа тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль, Оюуны өмчийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид үндэслэн үйл ажиллагаа явуулдаг болно. Хэрэглэгч аливаа бүтээлийг дамлан худалдах, түрээслэх, хөлслөх, зээлэх, олон нийтэд тараах, олон нийтийн өмнө тоглуулах, гутаан доромжлох, бодит бус мэдээллийг тараах, дамжуулах зорилгоор ашиглахгүй байхыг анхаарна уу. Хэрэв хэрэглэгч тухайн нөхцөлийг зөрчсөн тохиолдолд М Нэмэх ХХК нь холбогдох хуулийн хариуцлагыг хэрэглэгчид хүлээлгэх болно.

# 2. Талуудын эрх, үүрэг

2.1 Mbook аппликейшн нь хэрэглэгч Mbook Subscription үйлчилгээг ашиглах үед хэрэглэгчийн хувийн мэдээллийг М Нэмэх ХХК-ийн нууцлалын бодлогын дагуу бүрэн хариуцна.

2.2 Хэрэглэгч Mbook Subscription үйлчилгээг сунгах бүрд Компани хэрэглэгчид мэдээлэл хүргэнэ.

2.3 Mbook Subscription үйлчилгээний төлбөрийн түүх болон кредитийн ном идэвхжүүлсэн түүхийг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хянах боломжийг хэрэглэгчид бүрдүүлж өгнө.

2.4 Хэрэглэгч Mbook Subscription үйлчилгээг цуцлах боломжийг цаг тухай бүрд нь Mbook аппликейшн хангана.

# 3. Хэрэглэх журам

3.1 Android, IOS болон HongMeng (Huawei) үйлдлийн системтэй гар утас болон таблет дээр Mbook аппликейшн суулгаж, бүртгэл үүсгэн Mbook Subscription үйлчилгээг идэвхжүүлнэ.

3.2 Mbook subscription үйлчилгээг Mbook аппликейшн болон Mbook вэб хуудсаар дамжин идэвхжүүлэх боломжтой ба тус үйлчилгээг Mbook аппликейшнаар дамжуулж ашиглах боломжтой.

3.7 Хэрэглэгч зөвшөөрөлгүйгээр бусдын картыг бүртгүүлж төлбөр төлөх, бусдад худал мэдээлэл тараах, залилахыг оролдсон ямар нэг үйлдэл гаргасан тохиолдолд M нэмэх ХХК хэрэглэгчийн бүртгэлтэй хаягийг хаах ба шаардлагатай тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу хууль хяналтын байгууллагаар шалгуулж, учирсан хохирлыг төлүүлнэ.

# 4. Төлбөр тооцоо

4.1 Mbook subscription үйлчилгээ нь М Нэмэх ХХК-ийн үйлчилгээний ерөнхий нөхцөлийн дагуу байна.

4.2 Mbook subscription үйлчилгээний төлбөр тооцоог 1.4, 1.5, 1.6, 1.7 болон 1.8-т заасан хэлбэрээр гүйцэтгэнэ.

4.3 Mbook subscription үйлчилгээний үнийг М Нэмэх ХХК тогтооно.

4.4 Монгол Улсын хууль, журмаар төлбөр тооцооны үе шатыг хийж гүйцэтгэх ба холбогдох баримтыг хэрэглэгчийн бүртгэлтэй имейл хаяг руу илгээнэ.

4.5 Хэрэглэгч Subscription үйлчилгээг худалдан авах үед төлбөрийн системийн болон бусад техникийн шалтгааны улмаас төлбөр буруу дүнгээр тооцогдсон, илүү төлөгдсөн эсвэл давхар төлөгдсөн тохиолдолд тухайн алдаатай төлбөрийн дүнг буцаан олгох боломжтой байна.

4.6 Дээр дурдсан шалтгааны улмаас төлбөрийн буцаалт авах хүсэлтийг Mbook Facebook Page, Хэрэглэгчтэй харилцах 7707-7766 дугаар болон support@m-book.mn имейл хаягаар буцаалт хийх хүсэлтээ илгээнэ.

4.7 Төлбөрийн буцаалт хийх хүсэлт илгээхдээ бүртгэлтэй хаяг, хэрэглэгчийн ID, төлбөр төлсөн банкны хуулга, буцаалт хүлээн авах банкны дансны мэдээллийг илгээх шаардлагатай.

# 5. Үйлчилгээ цуцлах нөхцөл

5.1 Хэрэглэгч Mbook Subscription үйлчилгээг дараах нөхцлийн дагуу цуцлах боломжтой:

Үүнд:
5.1.1 Нэг удаагийн худалдан авалтаар идэвхжүүлсэн тохиолдолд үйлчилгээний эрх нь тухайн үйлчилгээний хугацаа дуусахад автоматаар дуусгавар болно.
5.1.2 Банкны картаа холбож, автомат төлөлтийн нөхцөлөөр идэвжүүлсэн тохиолдолд Mbook аппликейшны Миний сан - Үйлчилгээ цэсрүү орж Захиалгыг цуцлах товч дээр дарж үйлчилгээгээ цуцлах боломжтой.
5.1.3 Юнителийн дугаар дээрээ Mbook Subsrciption үйлчилгээний төлбөр тооцогдох нөхцөлөөр идэвхжүүлсэн тохиолдолд дараах сувгуудаар үйлчилгээний эрхээ цуцлах боломжтой.

Үүнд:
5.1.3.1 Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч:1460 тусгай дугаар луу "off mbook" гэсэн мессеж илгээх;
5.1.3.2 Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч: 1460 тусгай дугаарлуу "off2" гэсэн мессеж илгээх;
5.1.3.3 Эсвэл Mbook аппликейшны Миний сан - Үйлчилгээ цэсрүү орж Захиалгыг цуцлах товч дээр дарж үйлчилгээний эрхээ цуцлах;

5.2 Хэрэглэгч Mbook Subscription үйлчилгээний бодлого, журам болон үйлчилгээтэй холбоотой ном, холбогдох мэдээллээс шалтгаалж сэтгэл ханамжгүй байвал үйлчилгээний эрхээ цуцалж болно.

5.3 Хэрэглэгч 5.2-т заасан шалтгаанаар үйлчилгээний эрхээ цуцалсан тохиолдолд тухайн үйлчилгээний төлбөрийг буцаан олгох нөхцөлд хамаарахгүй.

# 6. Бусад зүйл

6.1 Хэрэглэгчийн гаргасан гомдол, маргааныг М Нэмэх ХХК-ийн үйлчилгээний ерөнхий нөхцөл болон Mbook Subscription үйлчилгээний нөхцөл, Юнителийн дугаараар эрх идэвхжүүлэх үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

6.2 Mbook Subscription үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авах тохиолдолд Mbook Facebook Page, хэрэглэгчтэй харилцах 7707-7766 болон support@m-book.mn имейл хаяг руу хандана.

6.3 Mbook Subscription үйлчилгээний нөхцөлд M Нэмэх ХХК нь хэдийд ч өөрчлөлт оруулах эрхтэй. Уг өөрчлөлтийн талаар гар утасны аппликейшн эсвэл хэрэглэгчийн бүртгэлтэй имейл хаягт мэдэгдэл илгээснээр хэрэглэгчид мэдэгдсэнд тооцно. Хэрэглэгчийн хувьд тус үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, унших үүрэгтэй. Хожмын гарч болох үр дагавар, хариуцлагаас хэрэглэгч Mbook subscription үйлчилгээний нөхцөлтэй уншиж, танилцаагүй байх нь чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.