# Mplus гэж юу вэ?
Mplus нь гар утас, таблетанд татагдах боломжтой монгол хэл дээр бүтээгдсэн мянга мянган оюуны бүтээлийг цаг хугацаа, орон зай үл хамааран цахим ном, аудио ном, подкаст зэрэг бүтээлийг унших, сонсох хэрэгцээнд нийцүүлэн хүргэдэг аппликэйшн юм.
# Яагаад M нэмэхийг сонгох вэ?
Та дэлхийн хаанаас ч унших/сонсох, оюуны өмчийг дээдэлсэн албан ёсны эрхтэй, аудио ном, подкаст сонсох боломжтой.
Цахим ном - Тантай үргэлж хамт явах гар утас эсвэл таблетандаа хүссэн номоо, хүссэн хэмжээгээрээ хадгалж, хүссэн үедээ унших нь гайхалтай биш гэж үү. Багахан цаг зав гарахад л амтанд нь орсон зохиол, бүтээлээ үргэжлүүлэх нь таны хором мөч бүрийг илүү үнэ цэнэтэй болгоно.
Аудио ном - Тухлан суугаад номоо унших цаг тэр бүр гардаггүй бол танд сонсох цаг өдөртөө олон гарна. Өглөө, оройдоо автобус унаанд явах, эсвэл машин барин түгжрэх, ажил сургууль руугаа алхах, гүйх, хоол хийх зэрэг завгүй мэт цагуудыг ашиглан аудио ном сонсч өөрийгөө хөгжүүлээрэй. Цаг хүчээ хэмнэн, бүтээмжээ ихэсгэхэд М+ дээрх шинэ шилдэг, өндөр чанартай аудио номын сан хамгийн зөв сонголт байх болно.
Подкаст - Дуртай подкаст сувгуудаа сонсох гэж өөр өөр аппликэйшн суулгах нь саяхны гэмээр төвөгтэй асуудал. Олон агуулга сэдвээр, мэдлэг шингээсэн Монгол подкастуудыг зөвхөн М+ дээр нэгтгэн хүргэж байна. Өөрийгөө хөгжүүлэх, эрүүл амьдрах, шинэ технологид суралцах, сүүлийн үеийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахад туслах хөгжилтэй, нухацтай, нээлттэй сэдвүүдэд та шумбан орох болно.
# Хэрхэн контентоо Mplus-д оруулах вэ?
Та contents@mplus.mn мэйл хаягт хүсэлтээ илгээнэ үү.
Хүсэлт ирэхэд бид бүтээл байршуулах мэдээллийг илгээх болно.
# Аппликейшн татах
Playstore, Appstore-с "Mplus" эсвэл "M+" гэж хайгаарай.
- iOS хэрэглэгч бол энд дарж татна уу.
- Android хэрэглэгч бол энд дарж татна уу.
- Huawei хэрэглэгч бол энд (opens new window) дарж татна уу.