# Промо код идэвхжүүлэх

Промо буюу купон, бэлэг, урамшуулал, хөнгөлөлтийн код нь бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл, түүнийг ашиглах хугацаа, идэвхжүүлэх хүчинтэй хугацаа зэрэг мэдээллийг агуулж байдаг ба ихэнхдээ нэг удаа ашиглах эрхтэй, дахин давтагддаггүй код юм.

Хэрэв танд Mplus-ын бүтээгдэхүүн үйлчилгээ ашиглах эрхтэй, үсэг болон тооноос бүрдсэн, 6-9 оронтой код байгаа бол дараах зааврын дагуу идэвхжүүлэн ашиглаарай.

# Промо код вебээр дамжуулан идэвхжүүлэх заавар

Доорх "Промо код" товчлуур дээр дарж веб хуудсаар дамжуулан идэвхжүүлэх боломжтой.

Та номоо зөвхөн гар утас болон таблетэн дээрээс унших, сонсох боломжтой бөгөөд хэрэв аппликейшнээ татаагүй, бүртгүүлээгүй бол доорх холбоосоор заавраа харна уу.

Аппликейшн татах заавар харах бол энд (opens new window) дарна уу.
Бүртгүүлэх, нэвтрэх заавар харах бол энд (opens new window) дарна уу.

# Промо код аппликейшнээр идэвхжүүлэх заавар

Алхам 1

  1 - Plus (+) меню дээр дарах
(Хэрэв танд Plus (+) меню харагдахгүй байгаа бол Mplus аппликэйшнээ шинэчилнэ үү. 2021.03.19)


Алхам 2

  1 - Промо код оруулах хэсэгт шилжих


Алхам 3

  1 - Промо код оруулах талбарыг бөглөх

Гадаад улсаас хандаж байгаа бол вэб хөтөч ашиглан buy.mplus.mn/coupon холбоосоор кодоо идэвхжүүлэх боломжтой.


Алхам 4

# Нэг ном идэвхжүүлэх промо

Та нэг номын промо оруулж байгаа бол промо кодыг оруулсны дараа шууд идэвхжинэ.

  • Промо кодоор идэвхжүүлсэн номоо аппликэйшны баруун дээр байрших Профайл дээр дарж ороод Ном цэсний Худалдаж авсан хэсгээс үзээрэй.

# Цэнэг үйлчилгээ идэвхжүүлэх промо

Промогоо оруулаад багцын дагуу харгалзах тооны номоо сонгоод үргэлжлүүлэх дарснаар идэвхжинэ.

  1 - Ашиглагдаж байгаа промо кодоо харах
  2 - Аудио номоо харгалзах тооны дагуу сонгох
  3 - Цахим номоо харгалзах тооны дагуу сонгох

  • Промо кодоор идэвхжүүлсэн багц номоо аппликэйшны баруун дээр байрших Профайл дээр дарж ороод Цэнэг хэсгээс үзээрэй.

# Түрээсийн үйлчилгээг промоогоор идэвхжүүлсэн тохиолдолд

  • Промо кодоор идэвхжүүлсэн номоо аппликэйшны баруун доор байрших Миний сан доторх цэсийг баруун тийш гүйлгэж Түрээс хэсэгт байгаа дуусах хугацаагаа хараад дарж ороод унших,сонсох боломжтой.

# Товч номын үйлчилгээг промоогоор идэвхжүүлсэн тохиолдолд

  • Промо кодоор идэвхжүүлсэн товч номоо аппликэйшны доор байрших Хайх цэс дээр дарж үндсэн ангилал хэсэгт байрших Товч ном дотроос номоо сонгоод унших, сонсох боломжтой.

Амьдралынхаа хором мөч бүхэнд "Илүү унш, Илүү сонс"