# Түгээмэл асуугддаг асуултууд
# Ямар төхөөрөмжид аппликейшныг суулгаж ашиглах боломжтой вэ?
Mplus аппликейшныг Android 5.0 болон iOS 12.0 хувилбараас дээш үйлдлийн системтэй гар утас болон таблетад суулган хэрэглэх боломжтой.
# Худалдаж авсан бүтээлээ хаанаас харах вэ?
Та аппликэйшны миний сан хэсэг дээр дарж ороод
- Түрээсийн бүтээгдэхүүн бол "Миний түрээсийн номын сан"
- Товч номын бүтээгдэхүүн бол "Миний товч ном"
- Худалдан авсан бол "Худалдаж авсан"
- Цэнэг үйлчилгээг идэвхжүүлсэн бол "Миний цэнэг" хэсгүүдээс тус тус орж номуудаа унших, сонсох боломжтой.
# Үндсэн цэс болох аудио, цахим номын хэсгийг хаанаас харах вэ?
Та Mplus аппликейшны хайлтын хэсэг дээр дарж ороод Үндсэн ангиллууд хэсгээс хараарай.
# Хэрхэн худалдан авалт хийх вэ?
Та Mplus аппликэйшнд бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд номоо сонгоод худалдан авах товчин дээр дараад худалдан авах боломжтой. Хэрэв гадаадаас монгол мөнгөөр худалдан авалт хийх хүсэлтэй байгаа бол Mplus.mn (opens new window) сайтаар хандан нэвтрээд номоо сонгон үнийн дүн дээр дараад худалдан авах боломжтой. Вебээр худалдан авсны дараа та гар утас болон таблет дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших, сонсох боломжтойг анхаарна уу!
# Гадаадаас худалдан авалт хийх төлбөрийн хэлбэрүүд
- Apple pay / google pay-д холбоотой картаар шууд худалдан авах
- Mplus.mn сайтаар ороод монгол мөнгөөр худалдан авахад интернэт банк эсвэл карт ашиглах
Дээрх 2 төрлийн үйлчилгээг сонгон худалдан авалт хийх боломжтой
# Төхөөрөмж хэтэрсэн үед яах вэ?
Та аппликэйшны Профайл цэс рүү ороод төхөөрөмжийн 📲 жагсаалт хэсгээсээ хасах боломжтой. Хэрэв өмнө төхөөрөмж хасаж байгаагүй бол шууд хасагдана. Харин хасаж байсан бол тухайн хасагдсан төхөөрөмжөөс хойш нэг сарын дараа өөр төхөөрөмжийг хасах боломжтой. Та төхөөрөмж хасаж чадахгүйн улмаас аппликэйшн ашиглах боломгүй болсон бол төхөөрөмж хасуулах хүсэлтээ манай аппликэйшн дээрх тусламжийн хүсэлт хэсэг болон Mplus фэйсбүүк хуудасны чатад өөрийн Mplus-д бүртгэлтэй мэйл хаягийг илгээгээд хасалт хийлгэх боломжтой. 😊
# Үнэгүй ном байгаа юу?
Та манай аппликейшныг татаж бүртгүүлээд зарим зохиолчийн болон нийтийн оюуны санд байрших 100 гаруй үнэгүй номоос уншаарай.
# Төлбөрийн ямар хэлбэрүүд байдаг вэ?
Хаан банк, Most money, Хасбанк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Картаар, Social Pay, Карт холбож шууд худалдан авалт хийх боломжтой.
# Нэвтрэх нууц үгээ мартсан бол яах вэ?
Та аппликейшны нэвтрэх хэсэгт байрших "Нууц үг сэргээх?" холбоос дээр дарж бүртгүүлсэн мэйл хаяг/утасны дугаараа оруулаад сэргээх дарахад таны мэйл хаягт 4 орон бүхий код очих тул ирсэн кодыг аппликэйшнд оруулаад шинэ нууц үгээ хийгээд хадгалаарай. Үүний дараа шинээр оруулсан нууц үгээрээ нэвтрэх боломжтой.
# Номоо хэрхэн байршуулах вэ?
Та манай contents@mplus.mn мэйл хаягт номоо байршуулах хүсэлтээ илгээгээд дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
# Номыг файлаар нь авч болох уу?
Үгүй, Зохиолчийн эрхийг хамгаалах үүднээс зөвхөн аппликэйшнээр дамжуулан унших, сонсох боломжтой.
# Худалдан авсан номоо буцааж болох уу?
Та гүйлгээ хийсэн тухайн өдрөө(ажлын өдрүүд) Mplus фэйсбүүк пэйжийн чатаар холбогдоод буцаалт хийлгэх хүсэлтээ, яагаад буцаалт хийлгэх гэж байгаа шалтгаан, буцаалт авах дансны нэр, төрөл, дугаарын хамтаар илгээгээрэй. Бид хүсэлтийн шалтгаанаас хамааран буцаалт хийх болно.
# НӨАТ-ын баримтаа хэрхэн авах вэ?
Худалдан авалт амжилттай болсны дараа таны Mplus-т бүртгэлтэй и-мэйл хаягт НӨАТ-ын баримт илгээгдэх болно. Хэрэв мэйл хаягаа оруулж баталгаажуулаагүй бол НӨАТ-ын баримт очихгүйгээс гадна нөхөн олгох боломжгүйг анхаарна уу.
# Миний худалдан авсан ном алга болчихлоо, одоо яах вэ?
Та номоо дангаар нь буюу түрээсийн багцаас гадуур худалдан авсан бол таны санд байнга байршина. Хэрэв таны ном "Миний сан" доторх худалдаж авсан хэсгээс харагдахгүй болон алга болсон гэж асуух гэж байвал эхлээд худалдан авсан зөв бүртгэлээрээ нэвтэрсэн эсэхээ шалгаад дараа нь бүртгэлтэй мэйл хаяг болон аппликэйшнд нэвтэрсэн хэрэглэгчийн ID-гаа mplus фэйсбүүк пэйжийн чатаар холбогдон илгээгээд лавлах боломжтой.
# Хэрхэн автомат таталт хийхийг зогсоох вэ?
Та Mplus аппликэйшны "Миний сан" хэсэгрүү ороод цуцлах заавартай танилцаарай. Мөн та андройд бол энд (opens new window), Apple-ийн утастай бол энд (opens new window) дарж цуцлах заавар харах боломжтой.