# Үйлчилгээний ерөнхий нөхцөл

2020 оны 10 дугаар сар

“М Нэмэх” ХХК /цаашид “Мплас” гэх/ (M нэмэх эсвэл М+) нь Монгол хэл дээр унших болон сонсоход зориулсан оюуны бүтээлийг вебсайт, гар утасны аппликэйшн болон түүнтэй холбоотой бусад үйлчилгээгээр дамжуулан хэрэглэгчид хүргэдэг компани юм.Энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөл /цаашид “Үйлчилгээний ерөнхий нөхцөл” гэх/-өөр Мпласын www.mplus.mn веб хуудас (“веб хуудас” гэх), М+ гар утасны аппликэйшн (“Апп” гэх) болон бусад үйлчилгээ (хамтад нь “Үйлчилгээ” гэх)-ний хүрээнд мөрдөгдөх нөхцөл, журмыг тодорхойлсон болно.

“М нэмэх” ХХК нь Монгол улсад үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд ба эдгээр нөхцөл нь Та болон “М нэмэх” ХХК-ийн хооронд байгуулагдаж буй гэрээ юм.

“Бүртгэл” гэдэг нь хувь хүн эсвэл байгууллага/ аж ахуйн нэгж (өөрөөр хэлбэл “Та”, “Хэрэглэгч” эсвэл хамтад нь “Хэрэглэгчид” гэх)-ийн хадгалан ашиглаж буй Мпласын энгийн бүртгэлийг илэрхийлнэ. Хэрэглэгчийн баталгаажуулсан имэйл хаяг болон гар утасны дугаар нь Бүртгэлийн салшгүй хэсэг байна.

“Бүтээл” эсвэл “Оюуны бүтээл” гэдэг /цаашид “бүтээл” гэх/-т Монгол улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “Зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл”-ийг бүхэлд нь ойлгоно.

“Төлбөргүй хэрэглэх бүтээгдэхүүн үйлчилгээ” гэдэг нь Хэрэглэгч аливаа бүтээлийг унших болон сонсоход эсвэл үйлчилгээнд нэвтрэхэд төлбөрийн нөхцөл шаардаагүй бүтээгдэхүүн, үйлчилгээ юм. Төлбөргүй бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэхэд зарим тохиолдолд үйлчилгээний нөхцөл шаардаж болно.

“Төлбөртэй бүтээл”, “Төлбөртэй үйлчилгээ”, “Захиалга” болон “Гишүүнчлэлийн үйлчилгээ” гэдэг нь Хэрэглэгчийн бүртгэл эзэмшигчид төлбөрийн үндсэн дээр ашиглах эрхийг нээж буй бүтээл болон аливаа төрлийн нэмэлт үйлчилгээ (цаашид “Төлбөртэй бүтээгдэхүүн үйлчилгээ” гэх) юм.

Энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөл нь хувь хүн эсвэл байгууллага, аж ахуйн нэгж байхаас үл хамааран Таны Мпластай байгуулж буй эрх зүйн үр дагавар бүхий гэрээ юм. Хэрэв Та компани, өөрийн ажил олгогчийг төлөөлж эсвэл бусад хуулийн этгээдийн нэрийн өмнөөс Үйлчилгээнд нэвтэрч, ашиглаж байгаа бол тухайн хуулийн этгээд нь энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөлийг дагаж мөрдөх тухайд холбогдох зөвшөөрлийг Танд олгосон гэдгээ илэрхийлж, баталгаажуулж байгаа болно. Энэ тохиолдолд “Та” болон “Таны” гэдэг нь тухайн хуулийн этгээдийг илэрхийлнэ.

ДАРААХ НӨХЦЛҮҮДИЙГ АНХААРАЛТАЙ УНШИНА УУ. МПЛАСТ БҮРТГҮҮЛЖ, НЭВТЭРЧ, ХАЙЛТ ХИЙЖ, МЭДЭЭЛЭЛ ОРУУЛЖ, БҮТЭЭЛ ТАТАЖ, ТӨЛБӨР ТӨЛЖ, ЗАХИАЛГА ҮЙЛДЭЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ БҮХЭЛД НЬ БОЛОН ХЭСЭГЧЛЭН АШИГЛАЖ БАЙГАА НЬ ЗААСАН НӨХЦЛҮҮДТЭЙ УНШИЖ ТАНИЛЦСАН, ДАГАЖ МӨРДӨХӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ТАНЫ БАТАЛГАА БОЛНО. ТА ЭДГЭЭР НӨХЦӨЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БОЛ 12.2 ХЭСЭГТ ЗААСНЫ ДАГУУ МПЛАСЫГ АШИГЛАХ ЭРХЭЭ НЭН ДАРУЙ ЦУЦАЛНА УУ.

# 1. Ашиглах эрх

Тухайн оршин суугаа газартаа насанд хүрээгүй этгээд бол эсвэл Үйлчилгээнд нэвтрэх эрхийг нь Мпласын удирдлагаас хязгаарласан, хориглосон Хэрэглэгч Үйлчилгээг ашиглах боломжгүй. Хэрэв Та аливаа компани, хуулийн этгээд эсвэл байгууллага (хамтад нь “Байгууллага” гэх)-ын өмнөөс Бүртгэл ашиглаж эсвэл нээж байгаа бол Та тухайн Байгууллагын эрх бүхий албан тушаалтан байх бөгөөд түүнийг төлөөлөн энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөлийг дагаж мөрдүүлэхээ мэдэгдэж, баталгаа гаргаж байгаа болно. ТА МПЛАСЫГ АШИГЛАСНААР ЭНЭ ХЭСЭГТ ЗААСАН АШИГЛАХ ЭРХИЙН ШААРДЛАГАД НИЙЦЭЖ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА. Ямар ч тохиолдолд Мпласыг 13 ба түүнээс доош насны хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчийн хяналтан дор ашиглах ба Таны нас 13 буюу түүнээс дээш болохыг баталгаажуулж байгаа болно.

# 2. Нууцлал ба нэмэлт нөхцөлүүд

Таны мэдээллийн нууцлал бидэнд маш чухал. Тиймээс бид Таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, үйл ажиллагаандаа ашигладаг талаар “Нууцлалын бодлого”-оос дэлгэрэнгүй уншиж танилцана уу. Та манай Үйлчилгээг ашигласнаар “Нууцлалын бодлого”-той сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

# 3. Нэмэлт функцууд болон удирдамж

Цаашид шинээр нэвтрэх функц, онцлог үйлчилгээг ашиглах удирдамж, дүрэм болон түүнтэй холбоотой мэдэгдэл (“Удирдамж” гэх) зэргийг Мпласыг ашиглах хугацаандаа Та дагаж мөрдөнө.

# 4. Төлбөргүй хэрэглэх бүтээгдэхүүн үйлчилгээ

Мплас болон зарим зохиогч, эрхлэн гаргагч, контент нийлүүлэгч, оюуны бүтээл бүтээгч (цаашид хамтад нь “Эрх эзэмшигч” гэх) нар нь өөрийн хүсэл сонирхол, тухайн бүтээлийн онцлог шинж чанар, зохиогчийн эрхээс хамаарч зарим бүтээл, бүтээгдэхүүнийг хугацаагүйгээр эсвэл тодорхой хугацаанд үнэ төлбөргүй ашиглах эрхийг Үйлчилгээгээр дамжуулан Хэрэглэгч нарт олгодог. Эдгээр бүтээлийг Та бүхэлд нь эсвэл хэсэгчлэн эзэмшихгүй бөгөөд Таны нэвтрэх, ашиглах, үйлчилгээ авах аливаа эрх нь Үйлчилгээ болон хуулиар хязгаарлагдаж болно.

# 5. Төлбөртэй бүтээгдэхүүн, үйлчилгээ

Гишүүнчлэлийн болон Захиалгын үйлчилгээнээс бусад төлбөртэй болон хямдралтай бүтээл худалдаж авах, ашиглахтай холбоотой үүсэх харилцааг энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөлөөр зохицуулна. Энд заасан Үйлчилгээний ерөнхий нөхцөл нь Гишүүнчлэлийн үйлчилгээний гэрээний салшгүй хэсэг байх ба Гишүүнчлэлийн үйлчилгээний нөхцөлд тухайн үйлчилгээний онцлогоос хамаарч нэмэлт нөхцлүүд багтана.

# a. Төлбөртэй бүтээл

Эрх эзэмшигчид нь өөрийн бүтээлийг бие даан үнэлэн Үйлчилгээгээр дамжуулж Хэрэглэгчид санал болгодог ба үнэлгээ бүхий бүтээлийг ашиглах, хадгалах эрх нь Хэрэглэгчид төлбөрийн үндсэн дээр нээгдэнэ. Бусад нөхцлүүдэд өөрөөр заагаагүй бол төлбөр төлж авсан аливаа бүтээлийг ашиглах эрх нь Үйлчилгээний идэвхитэй хугацаанд Хэрэглэгчийн бүртгэлд хугацаагүйгээр хадгалагдана.

# b. Гишүүнчлэлийн үйлчилгээ

Аливаа төрлийн бүтээлийн сан, нэмэлт үйлчилгээ, давуу тал зэргийг онцгой нөхцөлөөр ашиглах эрхийг Гишүүнчлэлээр дамжуулан Мплас санал болгодог. Таны сонгосон Гишүүнчлэлийн үйлчилгээнд багтсан бүтээлийн сан, ашиглах хугацаа, худалдан авалтын гүйлгээтэй холбоотой мэдээлэл зэрэг нь Гишүүнчлэлийн үйлчилгээний гэрээ тус бүрт тусгагдсан болно.

# 6. Үйлчилгээний ерөнхий нөхцөл болон Үйлчилгээнд өөрчлөлт оруулах тухай

Мплас нь бие даан энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөл, Гишүүнчлэлийн үйлчилгээний гэрээ, Эрх эзэмшигчийн бүтээл байршуулах гэрээ -ний нөхцлүүд, тэдгээртэй холбоотой бодлого, нэмэлт журам, нөхцөл, мэдэгдлүүдэд хэдийд ч хэсэгчлэн болон бүхэлд нь өөрчлөлт оруулах, засварлах, нөхцөл нэмэх болон хасах эрхтэй байна. Хэрэв бид өөрчлөлт оруулсан тохиолдолд холбогдох мэдэгдлийг Апп болон веб хуудсанд байршуулж Танд мэдэгдэх болно. Та тухайн нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр Мпласыг үргэлжлүүлэн хэрэглэх болно. Бид өөрсдийн үзэмжээр, хэдийд ч, мэдэгдэл өгөлгүйгээр Үйлчилгээнд бүхэлд нь эсвэл хэсэгчлэн өөрчлөлт оруулах эсвэл үйлчилгээ үзүүлэхгүй байх эрхтэй.

# 7. Мпласын зөвшөөрөл олгох тухай

# 7.1. Мплас гар утасны Апп-ын зөвшөөрөл олгох нь

Та энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөлийг дагаж мөрдсөнөөр Мплас Танд өөрийн хувийн өмчлөлийн эсвэл хэрэглэж буй гар утас болон зөөврийн төхөөрөмжиндөө Апп-ын хувилбарыг татаж авах, суулгах болон тухайн Апп-ын хувилбарыг зөвхөн хувийн бөгөөд арилжааны бус зорилгоор ашиглах зөвшөөрлийг олгож байна. Энэ зөвшөөрөл нь хязгаарлагдмал, онцгой эрхгүй, бусдад үл шилжүүлэх, чөлөөтэй өөрчлөгдөх нөхцөлтэй байна. Үндэслэл бүхий нөөц хувилбар үүсгэх эсвэл архивын зорилгоос бусад тохиолдолд Та Апп-ыг хуулбарлаж болохгүй. Энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөлд тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд Та (i) Апп-д үндэслэн аливаа зүйлийг хуулбарлах, өөрчлөх болон үүсмэл бүтээл бүтээх (ii) Апп-ыг ашгийн болон ашгийн бус зорилгоор аливаа гуравдагч этгээдэд түгээх, шилжүүлэх, дамжуулан зөвшөөрөл олгох, түрээслэх, зээлэх болон хөлслөх (iii) Апп-ыг өөрчлөн инженерчлэх, дахин хөрвүүлэх эсвэл задлах (iv) аливаа арга хэлбэрээр Апп-ыг олон хэрэглэгч ашиглах боломж бүхий функцитэй болгохыг хориглоно. Мплас нь энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөлөөр Танд тусгайлан олгоогүй Апп-тай холбоотой бүхий л эрхийг эдэлнэ.

# 7.2. Татах зөвшөөрлийг олгох тухай

Та энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөлийг дагаж мөрдсөнөөр Мплас Танд Үйлчилгээнд дамжуулан хүрч буй бүтээлийг үзэх, татах, өөрийн Бүртгэлээс түр устгасан бүтээлээ дахин татах, Үйлчилгээний хүчинтэй хугацаанд хадгалах зөвшөөрлийг олгож байна. Энэ зөвшөөрөл нь хязгаарлагдмал, онцгой эрхгүй, бусдад үл шилжүүлэх, чөлөөтэй өөрчлөгдөх нөхцөлтэй байна. Энэхүү 7.2 хэсэгт заасан зөвшөөрөл бүхий бүтээлүүдэд Гишүүнчлэлийн үйлчилгээгээр авсан (Гишүүнчлэлийн үйлчилгээний гэрээгээр зохицуулагдах) бүтээлүүд болон Эрх эзэмшигчийн хүсэлтээр, түүний санаачилгаар татахыг хязгаарласан эсвэл хориглосон бүтээлүүд хамаарахгүй.

# 7.3. Олон төхөөрөмжид татах

Та өөрийн нэг Бүртгэлийн мэдээллээр 3 хүртлэх тооны төхөөрөмжинд зэрэг нэвтэрч, Бүртгэлд хамаарах өмнө нь татсан бүтээлийг дахин татаж болно. Хэрэв тухайн бүтээл Үйлчилгээнээс хасагдсан бол дахин татах боломжгүй болж болно.

# 7.4. Эрх хадгалах

Энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөлөөр тусгайлан олгоогүй бүхий л эрх Мпласт хадгалагдана.

# 7.5. Эрхийн бус ашиглалтаас сэргийлэх

Мплас нь эрхийн бус болон хориглосон ашиглалтаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай гэж үзсэн бүхий хууль ёсны арга хэмжээг авах эрхтэй.

# 8. Бүтээлийн талаарх мэдэгдэл

Мплас үйлчилгээ олон төрлийн эх сурвалжаас хүрч буй бүтээл, зар сурталчилгааг Танд харуулдаг тул тухайн бүтээл, сурталчилгааны үнэн бодит байдал, хэрэглээний чанар, оюуны өмчийн эрх, түүнд хамаарах аливаа хариуцлагыг Мплас хүлээхгүй гэдгийг Та хүлээн зөвшөөрч байна. Цаашлаад, ямар нэг алдаатай, зохимжгүй, доромжилсон үг агуулгатай, ёс зүйд нийцэхгүй бүтээлийг Танд үзүүлж болохыг сайтар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байна. Мплас тэдгээр бүтээлүүдтэй холбоотой агуулга, үзэл бодол, санал дэвшүүлэлт, зөвлөгөө, үнэн бодид байдал зэрэгт баталгаа гаргахгүй бөгөөд үүсэх аливаа үүрэг хариуцлагыг хүлээхгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна. Энэүү Үйлчилгээний ерөнхий нөхцөлд харшилсан, үл нийцсэн бүтээл байгааг бидэнд нотлон мэдэгдвэл Мплас тэрхүү нотолгоог хянан шалгаж тухайн бүтээлийг Үйлчилгээнээс хасах эсэх шийдвэрийг бие даан гаргана. Холбогдох арга хэмжээг авах, гүйцэтгэх, эс гүйцэтгэх эрх Мпласт хадгалагдана. Мплас нь зохиогчийн эрхийн зөрчилтэй аливаа үйл ажиллагааг зөвшөөрөхгүй.

# 9.Хориотой үйлдэл

Үйлчилгээг хэн бүхэн ая тухтай, аюулгүй орчинд авах, бүтээлийг унших, сонсох боломжийг бүрдүүлэх нь бидний зорилго юм. Тиймээс бид энэхүү зорилгыг хангахад шаардлагатай дараах дүрмийг боловсруулсан болно. Доорх дүрмээс гадна хязгаарлагдах үйлдлүүдийг Хориглосон үйл ажиллагаа болон бүтээлийн тухай мэдэгдэлээр нэмж тодорхойлж болно. Мплас нь зохиогчийн эрхийн зөрчилтэй аливаа үйл ажиллагааг зөвшөөрөхгүй.

# Мпласыг ашиглахдаа Та дараах үйлдлийг хийхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

9.1. Үйлчилгээний зөвшөөрөл болон аливаа бүтээлийг (12-р зүйлд тодорхойлсноор) дамлан худалдах, түрээслэх, хөлслөх, зээлэх, давхар зөвшөөрөл олгох, тараах, олон нийтийн өмнө тоглуулах болон бусад байдлаар шилжүүлэх;

9.2. Гутаан доромжилсон, гүжирдсэн эсвэл бодит бус агуулгатай мэдээллийг оруулах, тараах, дамжуулах;

9.3. Хэн нэгэнд эвгүй сэтгэгдэл төрүүлсэн, доромжилсон, зүй бус, садар самууны агуулгатай, бусдын нууцад халдсан, түрэмгийлсэн, заналхийлсэн, ичээсэн, түгшээсэн, бүдүүлэг, үзэн ядсан, арьс өнгө болон үндэс угсаагаар доромжилсон эсвэл аливаа хэлбэрээр зүй бус гэж үзэх агуулга бүхий мэдээллийг оруулах, тараах, дамжуулах;

9.4. Аливаа хувь хүн, хуулийн этгээдийн нэрийг хуурамчаар барих, харилцаа хамаарлыг худал мэдээлэх, зөвшөөрөлгүйгээр бусдын Бүртгэлд нэвтрэх, цахим гарын үсгийг хуурамчаар үйлдэх, Мпласаар дамжуулсан мэдээллийн эх сурвалж, өвөрмөц байдал, мэдээллийн агуулгыг гуйвуулах болон бусад ижил төрлийн хууран мэхлэх үйл ажиллагаа явуулах;

9.5. Мпласын болон Мпласаар дамжуулан хүрч буй аливаа бүтээлийн зохиогчийн эрх болон өмчийн бусад эрхийн талаарх анхааруулга мэдэгдлийг устгах;

9.6. Мпласын бусад Хэрэглэгчдэд өдөөн хатгалга, зар сурталчилгаа, Үйлчилгээнд хамааралгүй бусад саналыг тавих, хэрэгцээгүй шуудан, спам явуулах. Үүнд Үйлчилгээнд хамааралгүй зар сурталчилгаа, урамшууллын материал, бусад ухуулга материал, арилжааны чанартай их хэмжээний и-мэйл, мэдээлэл бүхий мэдэгдэл, хандивын хүсэлт болон гарын үсэг цуглуулах хүсэлт зэргийг багтаах бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй;

9.7. Мпласыг аливаа хууль бус зорилгоор ашиглах эсвэл улс, бүс нутаг, үндэсний болон олон улсын хууль, ялангуяа оюуны өмч, өмчийн бусад эрх, дата хамгаалалт, нууцлалтай холбоотой хууль тогтоомж зэргийг зөрчихөд ашиглах;

9.8. Мпласын Хэрэглэгчийг гүжирдэх, доромжлох, хараан зүхэх, сүрдүүлэх эсвэл хуурч мэхлэх, Хэрэглэгч болон гуравдагч этгээдийн зөвшөөрөлгүйгээр тэдгээрийг хувийн мэдээллийг цуцлуулах, цуцлуулахыг оролдох;

9.9. Хэрэв Та арван гурван (13) нас хүрээгүй бол Мпласыг хэрэглэх,

9.10. Мплас болон Мпласаар дамжин нэвтрэх боломжтой аливаа бүтээлийг хуулбарлах, хувилах болон дамжуулах үйлдлийг хязгаарласан, тэдгээрээс сэргийлсэн арга хэмжээ, бусад хамгаалалттай холбоотой эрх бүхий үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулах, түүнийг устгах, залилах, хаах, гэмтээх;

9.11. Мпласын эх кодын бүтцийг хуулбарлах, шинжлэх, түүнээс эх код бүтээх, задлах, эвдэх болон гагцхүү энэ төрлийн үйл ажиллагаа явуулахыг тусгайлан заасан холбогдох хуулийн зөвшөөрлөөс бусад тохиолдолд Мпласын эх код болон түүний бүрдэл хэсгийг илчлэх, илчлэхийг завдах;

9.12. энэ хязгаарлалтад ороогүй хуулиар зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд Мплас болон түүний бүрдэл хэсгийг өөрчлөх, хялбаршуулах, орчуулах, үүсмэл бүтээл бүтээх;

9.13. Мпласын үйл ажиллагаа эсвэл түүний аливаа бүрдэл хэсгийг Хэрэглэгч хэрэглэж байх явцад аливаа аргаар саад болох, гэмтэл учруулах, үүнд вирус, автомат сурталчилгаа явуулах програм, хэрэглэгчийн нууцад хамаарах мэдээлэл олж авах програм, хохирол учруулахуйц болон бусад хөнөөл бүхий код суулгах, бусад байдлаар нэвтрүүлэх;

9.14. Санаатайгаар аливаа төрлийн робот, мэдээллийн индекс үүсгэх зорилготой програмчлал, вебийн мэдээлэл гаргаж авах зорилготой програмчлал эсвэл бусад төрлийн автоматчилагдсан арга ашиглан Мпласт нэвтрэх, мөн энэ төрлийн хандалтыг зогсоох, хязгаарлахад ашигладаг Мпласын арга хэрэгслийг зальдах;

9.15. Мпласаар дамжуулсан аливаа бүтээл, контентын эх байдлыг хувиргах зорилгоор гарчгийг хуурамчаар үйлдэх эсвэл бусад ялгах тэмдгийг гуйвуулах;

9.16. Мпласын үйл ажиллагаатай холбоотой сервер, сүлжээнд саад учруулах, сүйтгэх эсвэл Мпластай холбоотой сүлжээний шаардлага, журам, бодлого болон зохицуулалтыг үл мөрдөх;

9.17. Хайлтын системийн оновчтой байдлыг төөрөгдүүлэх зорилготой маркетингийн материал, зар сурталчилгаа, спам, контент болон Мплас өөрийн үзэмжээр хассан аливаа бүтээлийг тавих, оруулах эсвэл тараах.

# 10. Бүртгэл

Та өөрийн Бүртгэлдээ үнэн зөв, бүрэн, шинэчилэгдсэн мэдээллийг өгөх нь бидэнд маш чухал бөгөөд Та шаардлагатай үед өөрийн бүртгэлийн мэдээллийн алдааг засах, гүйцээж бүртгүүлэх, шинэчилсэн мэдээллээ хадгалахаа үүгээр зөвшөөрч байна. Хэрэв ингээгүй тохиолдолд, Танд хүрч буй үйлчилгээнд доголдол үүсэх, техникийн тусламж удаашрах, аливаа хүсэлтийг шийдвэрлэхэд хүндрэл гарах, тухайн бүртгэлээр үйлчилгээ ашиглах эрхийг түдгэлзүүлэх эсвэл цуцлах эрсдэлтэй. Та өөрийн Бүртгэлийн нууц үгийг хэнд ч задруулахгүй бөгөөд таны Бүртгэлийг зөвшөөрөлгүй ашигласан тохиолдолд нэн даруй бидэнд мэдэгдэнэ гэдгээ Та үүгээр хүлээн зөвшөөрч байна. Таны мэдсэн эсэхээс үл хамааран таны Бүртгэлийн дор хийгдэж буй бүхий л үйлдэл, үйл ажиллагаанд Та хариуцлага хүлээнэ. Хэрэв таны Бүртгэлийн үнэн зөв, аюлгүй байдал алдагдсан гэж үзвэл, та нэн даруй support@mplus.mn хаягаар и-мэйл бичин Мпласт мэдэгдэхээ зөвшөөрч байна.

# 11. Гуравдагч этгээдийн веб хуудас, Бүтээгдэхүүн

үйлчилгээ, Холбоос

Мплас нь орлого олох, өөртөө давуу байдал үүсгэх, үйл ажиллагаагаа тогтвортой явуулах зорилгоор Үйлчилгээний хүрээнд гуравдагч этгээдийн мэдээлэл сурталчилгаа, түүнийг бусад веб хуудас, бүтээгдэхүүн үйлчилгээрүү чиглүүлсэн веб холбоос тавьж болно (цаашид “веб холбоос” гэх). Бусад үйлчилгээний нөхцөл, журамд өөрөөр заагаагүй бол Мплас үйлчилгээний хүрээнд хүргэсэн гуравдагдагч этгээдийн аливаа мэдээлэл сурталчилгаа, эсвэл тухайн веб холбоосонд агуулагдаж буй мэдээлэл, урамшуулал, амлалт, бүтээгдэхүүн үйлчилгээ чанар, түүний үнэн зөв байдалд Мплас баталгаа олгохгүй. Түүнчлэн, Мплас дээрээс олж авсан эсвэл дамжуулан тогтоосон Таны бизнесийн харилцаа, хэлцэл, гуравдагч этгээдээс хүргэсэн зар сурталчилгаанд үзүүлэх хариу үйлдэл нь зөвхөн Та болон тухайн зар сурталчилгаа нийлүүлэгчийн хооронд байна. Веб холбоос, түүнд агуулагдсан эсвэл түүгээр дамжуулсан сурталчилгаа, мэдээлэл, материал, бүтээгдэхүүн болон үйлчилгээнд нэвтрэх болон ашиглахтай холбоотой аливаа эрсдэлийг Та бие даан хариуцна.

# 12. Цуцлах, Ашиглах эрхийн зөрчил

# 12.1. Мплас

Мплас нь өөрийн үзэмжээр, аливаа үндэслэлээр болон үндэслэлгүйгээр, хариуцлага хүлээхгүйгээр Таны Мпласт буй эсвэл Мпласыг ашиглаж буй аливаа Бүртгэл (бүхэлд нь эсвэл хэсэгчлэн)-ийг цуцлах болон Таны Бүртгэл, түүний аливаа хэсэг, Хэрэглэгчийн профайл, аливаа бүтээлийг хэдийд ч, Танд мэдэгдэл өгөлгүйгээр устгах, арилгах эрхтэй болохыг Та үүгээр зөвшөөрч байна. Хэрэв Та өөрийн Бүртгэлдээ удаан хугацаагаар нэвтрээгүй бол бид Таны Бүртгэлийг цуцалж болох нэг үндэслэл болох бөгөөд хэрэв Та төлбөртэй бүтээл худалдан авсан эсвэл Гишүүнчлэлийн үйлчилгээтэй холбоотой төлбөрийг үргэлжлүүлэн төлсөөр байх тохиолдолд бид Таны Бүртгэлийг идэвхигүй гэсэн үндэслэлээр цуцлахгүй. Мплас нь өөрийн үзэмжээр, хэдийд ч, мэдэгдэл өгч эсвэл өгөлгүйгээр Мплас болон түүний зарим хэсэгт нэвтрэх эрх олгохгүй байж болно. Таны Мпласт нэвтрэх эрх эсвэл Таны Бүртгэл, түүний хэсгийг урьдчилан мэдэгдэл өгөлгүйгээр цуцалж болохыг Та зөвшөөрч байгаа ба ийнхүү цуцалснаар Мплас нь Таны болон гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй гэдгийг мөн зөвшөөрч байна. Сэжиг бүхий хууран мэхлэх аливаа үйлдэл, зүй бус хандалт, ашиглалт болон хууль бус үйл ажиллагааг холбогдох хууль сахиулах байгууллагад шилжүүлнэ. Хэрэв та Гишүүнчлэлийн үйлчилгээний төлбөрийг төлсөөр байгаа бол Бүртгэл цуцлахтай холбоотой нөхцөлийг Гишүүнчлэлийн үйлчилгээний гэрээнээс лавлаж танилцана уу.

# 12.2. Та.

Та (i) Мплас (ii) энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөлийн аливаа заалт (iii) Мпласын бодлого, журам эсвэл (iv) Үйлчилгээгээр дамжуулж буй аливаа бүтээл эсвэл мэдээлэлд сэтгэл хангалуун бус байвал өөрийн Бүртгэлийг цуцалж, Мпласыг ашиглахаа зогсоох арга хэмжээг авна уу. Та support@mplus.mn хаяг руу өөрийн Бүртгэлийг цуцлах хүсэлт бүхий и-мэйл илгээснээр өөрийн Бүртгэлээ цуцалж болно. Та өөрийн Бүртгэлийг цуцалж Мпласыг ашиглахаа больсноор энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөлийг хэдийд ч цуцалж болно.

# 12.3. Дуусгавар болгосон эсвэл Цуцалсны үр дагавар

Дуусгавар болгосон эсвэл цуцалснаар энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөл болон бусад нэмэлт нөхцөлийн дагуу Танд олгогдсон эрх болон зөвшөөрөл мөн адил дуусгавар болох ба харин “Дуусгавар болгосон эсвэл Цуцалсны үр дагавар”, “Өмчлөл, өмчийн эрх”, “Хохирол барагдуулах”, “Мэдэгдэл, Баталгаа үл олгох”, “Хариуцлага болон хохирлыг хязгаарлах”, “Маргаан шийдвэрлэх” ба “Бусад зүйл” зэрэг нь хүчин төгөлдөр үйлчилнэ.

# 13. Өмчийн эрхийн тухай

Мпласын үзүүлж буй веб хуудас, Апп-ын аливаа харагдах байдал, график дүрслэл, дизайн, бүтэц, мэдээлэл, тооцоолох код (эх код болон объектын кодыг оруулан), бүтээгдэхүүн, Үйлчилгээ болон бусад бүх элементүүд (“Материал” гэх) нь Монгол Улсын Зохиогчийн эрхийн болон түүнд хамаарах эрхийн тухай, Патентийн тухай, Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенциор хамгаалагдсан болно. Таны Мпласт оруулсан аливаа мэдээллийн өмчлөх эрх нь Танд хадгалагдахыг Мплас хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тэдгээрийг дахин ашиглах, хадгалах, түгээх, нийтэд харуулах болон тохируулах замаар өөрийн үйл ажиллагаандаа ашиглах зөвшөөрлийг Мпласт олгож буй бөгөөд энэ нь байнгын, буцалтгүй, үнэ төлбөргүй, дэлхий дахинд ашиглагдах, онцгой бус эрхтэй байна. Мпласт агуулагдаж байгаа бүх Материал нь Мплас, түүний охин болон хамаарал бүхий компани эсвэл зөвшөөрөл бүхий гуравдагч этгээдийн өмч хөрөнгө байна. Бүхий л барааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг болон бараа бүтээгдэхүүний нэр нь Мплас, түүний охин болон хамаарал бүхий компани эсвэл аливаа зөвшөөрөл бүхий гуравдагч этгээдийн өмчийн эрхтэй байна. Мпласаас тусгайлан эрх олгоогүй бол Мпласын Материал эсвэл Үйлчилгээг худалдах, зөвшөөрөл олгох, түгээх, хуулбарлах, өөрчлөх, нийтэд танилцуулах, үзүүлэх, шилжүүлэх, хэвлэн нийтлэх, тохируулах, үүсмэл бүтээл туурвих болон эрх олгоогүй бусад хэлбэрээр ашиглахгүй гэдгийг Та зөвшөөрч байна.

# 14. Хохирол барагдуулах тухай

Та Мпласыг ашигласнаас эсвэл зүй бусаар ашигласнаар үүдэж болох, эсвэл энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөл, түүгээр хүлээсэн аливаа төлөөлөл, баталгаа, үүргээ зөрчсөнөөс үүдэж болох аливаа төрлийн нэхэмжлэл, гарз хохирол, гэмтэл, төлбөрийн болон зардлын хариуцлага зэрэг эрсдлээс Мплас, түүний хамаарал бүхий компаниуд,гэрээлэгчид, ажилтнууд, төлөөлөгч болон гуравдагч талын нийлүүлэгч, зөвшөөрөл олгогч,түншүүдийг хамгаалах, ангид байлгаж шаардлагатай бол хохирлыг барагдуулахаа үүгээр хүлээн зөвшөөрч байна. Таны Мпласыг хохиролгүй болгоход шаардлагатай аливаа асуудалд Таны зардлаар онцгой хамгаалалт, хяналт хэрэгжүүлэх эрх Мпласт хадгалагдах бөгөөд Та тэдгээр нэхэмжлэлийн эсрэг Мпласын хамгаалалтад хамтарч ажиллахаа үүгээр хүлээн зөвшөөрч байна. Ийм төрлийн нэхэмжлэл, арга хэмжээ, үйл ажиллагаа ажиглагдсан даруйд Мплас Танд мэдэгдэхийн тулд боломжит бүхий л хүчин чармайлтыг гаргах болно.

# 15. Баталгаа үл гаргах тухай

ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ МӨРДЛӨГ БОЛГОЖ МПЛАС, ТҮҮНИЙ ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭД, ХАМТРАГЧ БОЛОН НИЙЛҮҮЛЭГЧИД НЬ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗОХИМЖТОЙ БАЙДАЛ, АЛИВАА ЗОРИЛГОД НИЙЦТЭЙ БАЙДАЛ, ӨМЧИЙН ЭРХИЙН ЗӨРЧИЛГҮЙ БАЙДАЛ ЗЭРЭГТ АЛИВАА ХЭЛБЭРЭЭР ИЛЭРХИЙЛСЭН БҮХИЙ Л ТӨРЛИЙН БАТАЛГАА ГАРГААГҮЙ БОЛНО. МПЛАС, ТҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ДАМЖУУЛАН ОЛЖ АВСАН БИЧГЭН БОЛОН АМАН ХЭЛБЭРИЙН ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ НЬ ЯМАР НЭГЭН БАТАЛГАА БОЛОХГҮЙ. МПЛАС ГЭДЭГТ МПЛАСЫН АЛБАН ХААГЧИД, УДИРДЛАГУУД, АЖИЛЧИД, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД, АГЕНТУУД, ЗӨВШӨӨРӨЛ ГАРГАГЧИД БОЛОН ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧДИЙГ ХАМТАД НЬ ОЙЛГОХЫГ ТА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙНА.

# 16. Хариуцлага болон хохирлыг хязгаарлах тухай

# 16.1. Хариуцлагын хязгаарлалт

ЯМАР Ч ТОХИОЛДОЛД МПЛАС, ТҮҮНИЙ ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД, ГЭРЭЭЛЭГЧИД, АЖИЛТНУУД, ТӨЛӨӨЛӨГЧИД, ХАМТРАГЧ, ЛИЦЕНЗ ОЛГОГЧ, НИЙЛҮҮЛЭГЧ ГУРАВДАГЧ ТАЛУУД НЬ ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛТЭЙ ХОЛБООТОЙГООР ҮҮССЭН ЭСВЭЛ МПЛАС, ВЕБ ХОЛБООС ДЭЭРХ МАТЕРИАЛ, БҮТЭЭЛ, КОНТЕНТЫГ АШИГЛАСАН ЭСВЭЛ ЭС АШИГЛАСАНААС ҮҮДСЭН, ТҮҮНЧЛЭН МПЛАС БОЛОН МПЛАСЫН ЭРХ БҮХИЙ ТӨЛӨӨЛӨГЧ ХОХИРОЛ УЧИРЧ БОЛЗОШГҮЙ ТАЛААР МЭДСЭН БАЙСАН ХЭДИЙ Ч МПЛАСТАЙ ХАРИЛЦАН ХАМААРАЛТАЙГААР ҮҮССЭН АЛИВАА ОНЦГОЙ, ШУУД БУС, ТОХИОЛДЛЫН, ҮР ДАГАВРЫН, ШИЙТГЭЛИЙН, ХАМААРАЛ БҮХИЙ ЭСВЭЛ ЖИШИГ ХОХИРОЛ (ҮҮНД, ШҮҮХИЙН МАРГААН, БИЗНЕСИЙН АЛДАГДАЛ, ОРЛОГЫН АЛДАГДАЛ, АЛДАГДСАН БОЛОМЖ БОЛОН ЯМАР Ч ХЭЛБЭР, ШИНЖ ЧАНАРЫН МӨНГӨН БОЛОН МӨНГӨН БУС ХОХИРЛЫГ ХАМААРУУЛАХ БА ҮҮГЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ)-ЫГ ХАРИУЦАХГҮЙ БОЛНО.

# 16.2. Хохирлын хязгаарлалт

ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛТЭЙ ХОЛБООТОЙГООР ҮҮССЭН ЭСВЭЛ ТАНЫ МПЛАСЫГ АШИГЛАСНААС, БУСАД МПЛАСЫН ХЭРЭГЛЭГЧИДТЭЙ ХАРИЛЦАА ХОЛБОО ТОГТООСНООС ҮҮССЭН БҮХИЙ Л ХОХИРОЛ, ГЭМ ХОР, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ (БУСАД ГЭРЭЭНД ГЭМ ХОР, ТҮҮНИЙГ БАРАГДУУЛАХ НӨХЦЛИЙН ТАЛААР ТУСГАСАН ЭСЭХЭЭС ҮЛ ХАМААРАН) ЗАРДАЛ ЗЭРЭГ ТАНЫ ӨМНӨ ХҮЛЭЭХ МПЛАС, ТҮҮНИЙ ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД, ГЭРЭЭЛЭГЧИД, АЖИЛТНУУД, ТӨЛӨӨЛӨГЧИД, ХАМТРАГЧ, ЛИЦЕНЗ ОЛГОГЧ, НИЙЛҮҮЛЭГЧ ГУРАВДАГЧ ТАЛУУДЫН НИЙТ ХАРИУЦЛАГЫН ХЭМЖЭЭ НЬ ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ТАНЫ СҮҮЛИЙН 2 (ХОЁР) САРД ТӨЛСӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ЭСВЭЛ 100,000 (НЭГ ЗУУН МЯНГАН) ТӨГРӨГӨӨС ХЭТРЭХГҮЙ БАЙНА.

# 16.3. Веб холбоосууд

АЛИВАА ТӨРЛИЙН ВЕБ ХОЛБООС, МПЛАСААС БУСАД ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН ХУДАЛДСАН, НИЙЛҮҮЛСЭН БОЛОН МПЛАСААР ДАМЖУУЛСАН, СУРТАЛЧИЛСАН, ВЕБ ХОЛБООСООР ДАМЖИН ХҮЛЭЭН АВСАН АЛИВАА БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УЛМААС ТАНД УЧРУУЛСАН ХОХИРОЛД ЭНЭХҮҮ ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ МӨН АДИЛ ҮЙЛЧИЛНЭ.

# 16.4. Хэлэлцээрийн үндэслэл

МПЛАС ӨӨРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ, ТҮҮНИЙ ҮНЭЛГЭЭГ САНАЛ БОЛГОЖ, МӨН БАТАЛГАА ҮЛ ГАРГАХ ТАЛААР, ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТЫН ТАЛААР ТУСГАСАН ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛД ОРУУЛЖ, ТҮҮНД ЗААСАН НӨХЦЛҮҮД НЬ ТА БОЛОН МПЛАСЫН ХООРОНД ҮҮСЧ БОЛОХ ЭРСДЛИЙГ ҮНДЭСЛЭЛТЭЙГЭЭР, ШУДАРГААР ХУВААРИЛЖ БАЙГАА ГЭДГИЙГ, ТҮҮНЧЛЭН, ЭНД ЗААСАН БАТАЛГАА ҮЛ ГАРГАХ ТУХАЙ БОЛОН ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ НЬ ТА БОЛОН МПЛАСЫН ХООРОНД ХЭЛЭЛЦЭЭРИЙН ЧУХАЛ ҮНДЭСЛЭЛИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙГАА ГЭДГИЙГ ТА ОЙЛГОН ХҮЛЭЭН АВЧ, ЗӨВШӨӨРЧ БАЙНА. ЭДГЭЭР ХЯЗГААРЛАЛТГҮЙГЭЭР МПЛАС НЬ ТАНД ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОМЖИТ ҮНДЭСЛЭЛД ТУЛГУУРЛАСАН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ ЮМ.

# 16.5. Хэрэглэгдэх хуулийн хязгаарлалт

ЗАРИМ ТОХИОЛДОЛД ШҮҮХИЙН ХАРЬЯАЛЛААС ХАМААРЧ САНАЛ БОЛГОЖ БУЙ БАТАЛГАА, ЗАРИМ ХОХИРЛЫН ЭСРЭГ ХОРИГ, ХЯЗГААРЛАЛТУУД НЬ ЗӨВШӨӨРӨГДДӨГҮЙ. ХЭРЭВ ТА ТИЙМ ШҮҮХИЙН ХАРЬЯАЛАЛ БҮХИЙ БҮСЭД ОРШИН СУУДАГ БОЛ ДЭЭРХ МЭДЭГДЭЛ, ҮЛ ХАМААРАХ НӨХЦӨЛ БОЛОН ХЯЗГААРЛАЛТУУД НЬ БҮХЛЭЭР ЭСВЭЛ ХЭСЭГЧЛЭН ТАНД ХАМААРАХГҮЙ БАЙЖ БОЛОХ БА ТА НЭМЭЛТ ЭРХТЭЙ БАЙЖ БОЛНО. ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛД ТУСГАСАН БАТАЛГААНЫ ТАЛААРХ ХЯЗГААРЛАЛТ, ҮЛ ХАМААРАХ НӨХЦӨЛ, ЭРХ ХАМГААЛАХ АРГА ХЭРЭГСЭЛ БОЛОН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА НЬ ТАНЫ ОРШИН БАЙГАА ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ХУУЛИЙН ХҮРЭЭНД ЗӨВШӨӨРӨГДСӨН ХЯЗГААРЛАЛТ, ҮЛ ХАМААРАХ НӨХЦЛӨЛД ЗААСАН ДЭЭД ХЭМЖЭЭГЭЭР ТАНД ХЭРЭГЛЭГДЭНЭ.

# 18. Бусад зүйл

# 18.1. Мэдэгдэл

Мпласын үйлчилгээний нөхцөл, журамд орсон өөрчлөлт, түүнтэй холбоотой мэдэгдлийг мессежээр, и-мэйлээр, шуудангаар эсвэл Мпластай холбоотой веб хуудсуудад байршуулан Танд хүргэж болно. Бүртгэлтэй утасны дугаар, и-мэйл хаягийг идэвхигүй гэж мэдэгдсэнээс бусад тохиолдолд Мплас мэдэгдлийг Таны бүртгэлтэй и-мэйл хаягаар илгээж, түүнээс хойш 24 цагийн дараа мэдэгдлийг хүргэгдсэн гэж үзнэ. Энэ тохиолдолд тухайн мэдэгдлийг шуудангаар явуулснаас хойш 3 хоногийн дараа хүргэгдсэн гэж үзнэ. Мпласт нийтэлсэн мэдэгдэл нь анх нийтэлснээс хойш 10 хоногийн дараа хүргэгдсэн гэж үзнэ.

# 18.2. Татгалзал

Мплас энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөлд заасан заалт эсвэл эрхийг хэрэгжүүлээгүй нь тухайн заалт эсвэл эрхээсээ татгалзсанд тооцогдохгүй. Мплас нь энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөлийн аливаа заалтаас татгалзахдаа энэ тухай бичиг үйлдэн, гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

# 18.3. Хэсэгчлэн хүчин төгөлдөр болох

Хэрэв энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөл эсвэл Удирдамжын аль нэг заалт хууль бус, хүчин төгөлдөр бус эсвэл аливаа үндэслэлээр хэрэгжүүлэх боломжгүй болсон бол тухайн заалт нь энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөлөөс шаардлагатай хамгийн бага хэмжээгээр хасагдах эсвэл хязгаарлагдах ба энэ үлдсэн бусад заалтын хүчин төгөлдөр болон хэрэгжих боломжтой байдалд нөлөөлөхгүй.

# 18.4. Эрх шилжүүлэх

Энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөл болон холбогдох Удирдамж, эдгээрээр олгогдсон аливаа эрх, лицензийг Та дамжуулж эсвэл шилжүүлж болохгүй. Харин Мплас нь аливаа хязгаарлалтгүйгээр эрхээ шилжүүлж болно. Энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөлийг зөрчсөн эрх шилжүүлэх аливаа оролдлого нь хүчин төгөлдөр бус байна.

# 18.5. Гэрээний нөхцөл хүчинтэй байх

Энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөлийг цуцалснаар тухайн заалтын шинж чанараараа эсвэл тухайлан хүчин төгөлдөр байхыг нь заасан заалтууд нь хүчин төгөлдөр хэвээр байх ба үүнд 6-18 зүйлд хамаарах хэдий ч түүгээр хязгаарлагдахгүй.

# 18.6. Гарчиг

Энд заасан гарчгууд нь зөвхөн ойлгомжтой байх зориулалтаар орсон ба энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөлийн нэг хэсэг болохгүй бөгөөд тухайн заалтуудыг хязгаарлах нөхцөл болохгүй.

# 18.7. Гэрээний нэгдмэл байдал

Энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөл (бүх Удирдамж, Мэдэгдэл болон нэмэлтээр оруулсан Нөхцөлүүдийг хамруулан) болон шаардлагатай үед Гишүүнчлэлийн үйлчилгээний гэрээ нь бүхэлдээ Та болон Мпласын хооронд хийсэн гэрээ ба талууд бичгээр үйлдэн гарын үсэг зурсан эсвэл дээрх 6 дугаар зүйлд заасны дагуу Мплас энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөлд өөрчлөлт оруулснаас бусад тохиолдолд өөрчлөгдөхгүй.

# 18.8. Нэхэмжлэл

Та болон Мплас нь Мпластай холбоотой, түүнээс улбаатай үүссэн аливаа маргааныг тухайн маргааны үндэслэл бий болсноос хойш нэг жилийн дотор эхлүүлнэ гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Энэ хугацаа өнгөрсөн бол тухайн маргааныг цаашид гаргах эрхгүй.

# 18.9. Тодруулга

Үйлчилгээг Монгол Улсын Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн Аюуд барилга, 16-р давхарт байрлах, support@mplus.mn хаяг бүхий “М нэмэх” ХХК санал болгож байгаа болно.

# 19. Тодруулга авах

Үйлчилгээг Монгол Улсын Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн Аюуд барилга, 16-р

# 20. Урамшууллын код, Бэлгийн карт

Урамшууллын код, купон код, хөнгөлөлтийн эрх, бэлгийн карт зэрэг нь Урамшууллын код ашиглах ерөнхий журам-аар зохицуулагдана.