# Юнителийн дугаараар эрх идэвхжүүлэх үйлчилгээний нөхцөл

2023 оны 11 дугаар сар

  • Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид нь Mbook аппликэйшны багцын үйлчилгээний төрлөөс хамааран Хүснэгт 1, 2-н дагуу идэвхжүүлэх боломжтой байна.
  • Хүснэгт 1-т заасан урамшууллын эрх дуусахад, хэрэглэгч апп-н эрхээ цуцлаагүй бол эрх Хүснэгт 1-т заасан хөнгөлөлттэй үнээр автоматаар сунгагддаг байна.
  • Хүснэгт 1-т заасан урамшууллын эрхэд багтаагүй хэрэглэгч шууд хөнгөлөлттэй үнээр багцаа идэвхжүүлэх боломжтой ба хөнгөлөлттэй үнээр идэвхжүүлсэн эрхээ цуцлаагүй бол эрх Хүснэгт 1,2-т заасан хөнгөлөлттэй үнээр автоматаар сунгагддаг байна.

Хүснэгт 1

Хүснэгт 2

# ТАЙЛБАР

Mbook эрх гэдэг нь Mbook апп доторх: - Subscription үйлчилгээний 1 сарын эрх байна.

MBOOK БАГЦ - УРАМШУУЛЛЫН БУЮУ ҮНЭГҮЙ ЭРХТЭЙ ХОЛБООТОЙ:

  • Хүснэгт 1-т заасан Mbook урамшууллын 6 сарын эрхийг хэрэглэгч нэг удаа ашиглах боломжтой байна.
  • Хэрэглэгч хүссэн үедээ эрхээ идэвхжүүлэх боломжтой ба апп руу өөрийн дараа төлбөрт дугаараараа нэвтрэн орсноор эрхээ идэвхжүүлдэг байна.
  • Апп-н урамшууллын эрхийг хэрэглэгч салгаж ашиглах боломжгүй байна. Жишээ нь: Mbook апп-г эхний 3 сар ашиглаад эрхээ цуцалсан бол дараагийн саруудын эрх хамт цуцлагдана, салгаж ашиглах боломжгүй

MBOOK-ИЙН БАГЦЫГ ҮНЭТЭЙ ИДВЭХЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ:

  • Юнителийн дараа төлбөрт хэрэглэгчид Хүснэгт 2-т заасны дагуу хөнгөлөлттэй үнээр идэвхжүүлэх боломжтой байна.

АВТОМАТ СУНГАЛТТАЙ ХОЛБООТОЙ:

  • Хэрэглэгчийн идэвхжүүлсэн үнэтэй болон үнэгүй эрхийн хүчинтэй хугацаа дуусахад, хэрэглэгч багцын үйлчилгээний эрхээ цуцлаагүй бол Хүснэгт 1,2-т заасны дагуу автомат сунгалт идэвхэжнэ.
  • Автомат сунгалт нь Хүснэгт 1, 2-т заасан хөнгөлөлттэй үнээр идэвхэжнэ.
  • Хэрэглэгчийн дараа төлбөрт юнителийн дугаар credit limit-дээ хүрсэн бол үйлчилгээний автомат сунгалт хийгдэхгүй.
  • Хэрэглэгч урьдчилсан төлбөрт бол дансан дахь нэгжээр төлөлт хийгдэнэ.
  • Хэрэглэгч Хүснэгт 3-т заасны дагуу хүссэн үедээ автомат сунгалт үйлчилгээг цуцлах боломжтой байна.
  • Хэрэглэгч сарын дундуур Subscription үйлчилгээний эрхээ цуцлахад тухайн сарын төлбөр бүтнээр бодогдож багцаа хүчинтэй хугацааг дуусах хүртэл ашиглана.

Хүснэгт 3