# 'Well-being books' үйлчилгээний үндсэн нөхцөл

2025 оны 4 дүгээр сар

# 1. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү нөхцөлийн зорилго нь M bank & Mbook хамтарсан 'Well-being books' үйлчилгээг ашиглах, худалдан авалт хийх, оюуны өмчийн эрхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2 М bank-ы бүх харилцагчид 6 түвшинд ангилагдах ба M bank-ы харилцагч өөрийн түвшнээсээ хамаарч 'Well-being books' үйлчилгээг идэвхжүүлэхэд 20%-80% хөнгөлөлт эдэлнэ.

1.3 'Well-being books' үйлчилгээ нь аудио ном, цахим номыг багтаасан Монгол хэл дээрх түрээсийн үйлчилгээ юм.

1.4 Энэхүү нөхцөл нь Mbook аппликейшнд бүртгэлтэй хэрэглэгч болон Mbook аппликейшн хооронд байгуулагдаж буй гэрээ юм. Хэрэглэгч үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр 'Well-being books' үйлчилгээг ашиглах, худалдан авалт хийх, оюуны өмчийн эрхтэй холбоотой үүсэх харилцааг уншиж, дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрч буйг баталсан баталгаа болно.

1.5 Энэхүү 'Well-being books' үйлчилгээний нөхцөлийг Mbook аппликейшн болон Mbook веб хуудсаар дамжин идэвхжүүлэхээс өмнө танилцаж, хүлээн зөвшөөрч баталгаажуулна.

1.6 'Well-being books' үйлчилгээний номууд сар бүрийн эхний өдөр шинэчлэгдэн солигдоно.

1.7 'Well-being books' үйлчилгээг зөвхөн М bank ‘Лояалти’ цэсээс худалдаж авах боломжтой.

1.8 М bank ‘Лояалти’ цэсээс 'Well-being books' үйлчилгээг сонгон төлбөрийг төлөн үйлчилгээ идэвхжүүлэх Промо кодыг авна.

1.9 Mbook аппликейшн рүү бүртгэлээрээ нэвтрэн Промо кодыг идэвхжүүлснээр сонсох, унших эрх нээгдэнэ.

1.10 'Well-being books' үйлчилгээ нь 30 хоногийн хугацаатай байна.

1.11 'Well-being books' үйлчилгээг Монголоос болон гадаадын улс хамаарахгүйгээр ашиглах боломжтой.

1.12 Нэг бүртгэлтэй хаягаар нийт 3 төхөөрөмжөөс хандах боломжтой ба нэг агшинд төхөөрөмж бүр дээрээс ашиглах боломжтой байна.

1.13 Хэрэглэгч 'Well-being books' үйлчилгээнд багтах номын сангаас дурын номоо бүртгэлтэй төхөөрөмж дээрээ татан ашиглах боломжтой байна.

1.14 Mbook аппликейшнийг 13 наснаас дээш насны хүмүүс ашиглах боломжтой.

1.15 Зохиогчийн эрхийг хамгаалах нь М Нэмэх ХХК-ийн нэн тэргүүний зорилго бөгөөд М Нэмэх ХХК нь Монгол Улсын Иргэний хууль, Бараа тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль, Оюуны өмчийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид үндэслэн үйл ажиллагаа явуулдаг болно. Хэрэглэгч аливаа бүтээлийг дамлан худалдах, түрээслэх, хөлслөх, зээлэх, олон нийтэд тараах, олон нийтийн өмнө тоглуулах, гутаан доромжлох, бодит бус мэдээллийг тараах, дамжуулах зорилгоор ашиглахгүй байхыг анхаарна уу. Хэрэв хэрэглэгч тухайн нөхцөлийг зөрчсөн тохиолдолд М Нэмэх ХХК нь холбогдох хуулийн хариуцлагыг хэрэглэгчид хүлээлгэх болно.

# 2. Талуудын эрх, үүрэг

2.1 Mbook аппликейшн нь хэрэглэгч 'Well-being books' үйлчилгээг ашиглах үед хэрэглэгчийн хувийн мэдээллийг М Нэмэх ХХК-ийн нууцлалын бодлогын дагуу бүрэн хариуцна.

2.2 Хэрэглэгч 'Well-being books' үйлчилгээг цуцлах боломжийг цаг тухай бүрд нь Mbook аппликейшн хангана.

# 3. Хэрэглэх журам

3.1 M bank -ы харилцагч M bank ‘Лояалти’ цэсээс 'Well-being books' үйлчилгээг идэвхжүүлнэ.

3.2 'Well-being books' үйлчилгээний тухайн сарын номуудтай танилцан төлбөрийг төлөн үйлчилгээ идэвхжүүлэх Промо кодыг авна.

3.3 Android, IOS болон HongMeng (Huawei) үйлдлийн системтэй гар утас болон таблет дээр Mbook аппликейшн суулгаж, бүртгэл үүсгэнэ.

3.4 Mbook аппликейшн, вебийн Промо код оруулах хэсэгт Промо кодыг оруулан 'Well-being books' үйлчилгээг идэвхжүүлнэ.

3.5 Идэвхэжсэн 'Well-being books' үйлчилгээг Mbook аппликейшн болон www.m-book.mn (opens new window) веб хуудсаар дамжуулж ашиглах боломжтой.

3.6 'Well-being books' үйлчилгээний номын сангийн жагсаалтыг M bank аппликейшн ‘Лояалти’ - ‘'Well-being books'’ хэсгээс эсвэл Mbook аппликейшн баннер болон Танд зориулав нүүр хэсгийн ‘'Well-being books'’ хэсгээс харах боломжтой.

3.7 Үйлчилгээний номын сангаас дурын номоо татан сүлжээгүй, интернэтгүй үедээ сонсох, унших боломжтой байна.

3.8 Үйлчилгээнд буй аудио ном цахим хувилбартай бол аудио хувилбарыг сонсох, цахим хувилбарыг унших боломжтой байна.

3.9 Хэрэглэгч зөвшөөрөлгүйгээр бусдын Промо кодыг ашиглах, бусдад худал мэдээлэл тараах, залилахыг оролдсон ямар нэг үйлдэл гаргасан тохиолдолд M нэмэх ХХК хэрэглэгчийн бүртгэлтэй хаягийг хаах ба шаардлагатай тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу хууль хяналтын байгууллагаар шалгуулж, учирсан хохирлыг төлүүлнэ.

# 4. Төлбөр тооцоо

4.1 'Well-being books' үйлчилгээ нь М Нэмэх ХХК-ийн үйлчилгээний ерөнхий нөхцөлийн дагуу байна.

4.2 'Well-being books' үйлчилгээний төлбөр тооцоог 1.6 , 1.7 болон 3.1-т заасан хэлбэрээр гүйцэтгэнэ.

4.3 'Well-being books' үйлчилгээний үнийг M bank x Mbook хамтран тогтооно.

4.4 Монгол Улсын хууль, журмаар төлбөр тооцооны үе шатыг хийж гүйцэтгэх ба холбогдох баримтыг хэрэглэгчийн бүртгэлтэй и-мэйл хаяг руу илгээнэ.

4.5 Хэрэглэгч 'Well-being books' үйлчилгээг худалдан авах үед алдаатай шилжүүлэг болон илүү дүнгээр худалдан авсан тохиолдолд тухайн төлбөрийн алдаатай дүнг буцаах боломжтой байна.

4.6 Хэрэв төлбөрийн буцаалт хийх хүсэлтэй бол Mbook Facebook Page, хэрэглэгчтэй харилцах 7707-7766 болон support@m-book.mn и-мэйл хаягаар буцаалт хийх хүсэлтээ илгээнэ.

4.7 Төлбөрийн буцаалт хийх хүсэлт илгээхдээ бүртгэлтэй хаяг, хэрэглэгчийн ID, төлбөр төлсөн банкны хуулга, буцаалт авах банкны дансны мэдээллийг илгээх шаардлагатай.

# 5. Үйлчилгээ цуцлах нөхцөл

5.1 Хэрэглэгч 'Well-being books' үйлчилгээг Mbook аппликейшн дотроос цуцлах боломжтой ба нэг удаагийн худалдан авалтаар идэвхжүүлсэн тохиолдолд үйлчилгээний хугацаа дуусах үед үйлчилгээ дуусна.

5.2 Хэрэглэгч 'Well-being books' үйлчилгээний бодлого, журам болон үйлчилгээтэй холбоотой ном, холбогдох мэдээллээс шалтгаалж сэтгэл ханамжгүй байвал үйлчилгээний эрхээ цуцалж болно.

# 6. Бусад зүйл

6.1 Хэрэглэгчийн гаргасан гомдол, маргааныг М Нэмэх ХХК-ийн үйлчилгээний ерөнхий нөхцөл болон 'Well-being books' үйлчилгээний нөхцөл, M bank харилцагчийн хөнгөлөлттэй идэвхжүүлэх үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

6.2 'Well-being books' үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авах тохиолдолд Mbook Facebook Page, хэрэглэгчтэй харилцах 7707-7766 болон support@m-book.mn и-мэйл хаяг руу хандана.

6.3 'Well-being books' үйлчилгээний нөхцөлд M Нэмэх ХХК нь хэдийд ч өөрчлөлт оруулах эрхтэй. Хэрэглэгчийн хувьд тус үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, унших үүрэгтэй. Хожмын гарч болох үр дагавар, хариуцлагаас хэрэглэгч 'Well-being books' үйлчилгээний нөхцөлтэй уншиж, танилцаагүй байх нь чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.