# Mbook гэж юу вэ?
Mbook нь Монголын болон дэлхийн мянга мянган шинэ, шилдэг оюуны бүтээлийг цаг хугацаа, орон зай үл хамааран цахим ном, аудио ном, подкаст зэрэг хэлбэрээр унших, сонсох сонголттойгоор эх хэлээрээ хүлээн авч ашиглах боломж бүхий мэдлэг, мэдрэмж түгээх аппликейшн юм.
# Яагаад Mbook-ийг сонгох вэ?
Та дэлхийн хаанаас ч оюуны өмчийн албан ёсны эрхтэй аудио ном, цахим ном, подкастыг хүссэн үедээ уншиж/сонсон мэдлэг, мэдрэмжээ өнгөлөх боломжтой. Mbook таны өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг, дотнын нөхөр, байнгын зөвлөгч, өөрийн тань дотоод дуу хоолойг дэмжихэд тусална.
Цахим ном - Тантай үргэлж хамт явах гар утас эсвэл таблетандаа хүссэн номоо, хүссэн хэмжээгээрээ хадгалж, хүссэн үедээ унших нь гайхалтай биш гэж үү. Багахан цаг зав гарахад л амтанд нь орсон зохиол, бүтээлээ үргэжлүүлэх нь таны хором мөч бүрийг илүү үнэ цэнэтэй болгоно.
Аудио ном - Тухлан суугаад номоо унших цаг тэр бүр гардаггүй бол танд сонсох цаг өдөртөө олон гарна. Өглөө, оройдоо автобус унаанд явах, эсвэл машин барин түгжрэх, ажил сургууль руугаа алхах, гүйх, хоол хийх зэрэг завгүй мэт цагуудыг ашиглан аудио ном сонсч өөрийгөө хөгжүүлээрэй. Цаг хүчээ хэмнэн, бүтээмжээ ихэсгэхэд Mbook дээрх шинэ шилдэг, өндөр чанартай аудио номын сан хамгийн зөв сонголт байх болно.
Подкаст - Дуртай подкаст сувгуудаа сонсох гэж өөр өөр аппликэйшн суулгах нь саяхны гэмээр төвөгтэй асуудал. Олон агуулга сэдвээр, мэдлэг шингээсэн Монгол подкастуудыг зөвхөн Мbook дээр нэгтгэн хүргэж байна. Өөрийгөө хөгжүүлэх, эрүүл амьдрах, шинэ технологид суралцах, сүүлийн үеийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахад туслах хөгжилтэй, нухацтай, нээлттэй сэдвүүдэд та шумбан орох болно.
# Хэрхэн контентоо Mbook-д оруулах вэ?
Та contents@m-book.mn мэйл хаягт хүсэлтээ илгээнэ үү.
Хүсэлт ирэхэд бид бүтээл байршуулах мэдээллийг илгээх болно.
# Аппликейшн татах
Playstore, Appstore-с "Mbook" гэж хайгаарай.
- iOS хэрэглэгч бол энд дарж татна уу.
- Android хэрэглэгч бол энд дарж татна уу.
- Huawei хэрэглэгч бол энд (opens new window) дарж татна уу.