# Сэтгэгдэл хуваалцах санамж

Бид хэрэглэгчдийг бодит сэтгэгдлээ эерэг ч бай, сөрөг ч бай чөлөөтэй хуваалцахыг эрхэмлэдэг билээ. Тухайн бүтээлийг сонссон, уншсан туршлагаа үнэлэн, төрсөн мэдрэмж сэтгэгдлээ хуваалцах нь дараа дараагийн хэрэглэгчдэд сонголт хийхэд эерэг нөлөө үзүүлдэг.

Mbook нь олон талт үзэл бодлыг хүндэтгэдэг ба таны хувьд таалагдаагүй санагдлаа гээд энэхүү санамжийг зөрчсөн гэсэн үг биш юм 🤗

Сэтгэгдэл шударга, үнэн бодит байх ёстой бөгөөд бусад хэрэглэгчдийг төөрөгдүүлэхүйц худал, хуурмаг, үзэн ядалтын агуулгатай сэтгэгдэл бичихийг бид огт хүлээн зөвшөөрөхгүй билээ.

Сэтгэгдлээ хуваалцсанаар та манай Үйлчилгээний ерөнхий нөхцөл (opens new window) болон энэхүү санамжийг (цаг хугацааны явцад шинэчлэгдэх хүртэл) дагаж мөрдөхийг зөвшөөрсөнд тооцогдоно. Санамж нь Mbook-д илгээсэн, бичсэн бүх төрлийн агуулга бүхий текст, холбоос болон үйлдэлд (сэтгэгдэл хуваалцах, репорт илгээх) хамаарна.

Үйлчилгээний ерөнхий нөхцөл (opens new window) болон санамжийг зөрчсөн гэж Mbook үзвэл:

  • Таны сэтгэгдэл бичих эрхийг хязгаарлах,
  • Сэтгэгдлийг устгах,
  • Mbook хэрэглэгчийн бүртгэлийг түр хаах, цаашлаад устгах бүрэн эрхтэй. Хэрэв хэрэглэгч өөр хэрэглэгчийн хуваалцсан сэтгэгдлийг санамжийг зөрчсөн, зохисгүй гэж үзвэл тухайн сэтгэгдлийн хажууд байрлах “Репорт” холбоосоор бидэнд мэдэгдэнэ үү. Бид сэтгэгдлийг шалгаж, шаардлагатай арга хэмжээг авах болно.

Дараах төрлийн сэтгэгдлийг зөвшөөрөхгүй бөгөөд устгана:

  • Тухайн бүтээлийг сонсоогүй, уншаагүйгээр бичсэн сэтгэгдэл,
  • Нэг хэрэглэгч нэг бүтээлд олон удаа сэтгэгдэл бичсэн тохиолдолд,
  • Гадаад вэбсайт руу чиглэсэн холбоос (URL) агуулсан сэтгэгдэл,
  • Аль хэдийн засагдсан техникийн асуудлыг хөндсөн сэтгэгдэл,
  • Mbook аппликэйшн эсвэл вэбсайтаар дамжуулан сонсоогүй, уншаагүй хэрэглэгчийн сэтгэгдэл,
  • Гүтгэлэг, доромжлол, заналхийлэл, зохисгүй үг хэллэг агуулсан сэтгэгдэл (Жишээ нь хараал, доромж үг хэрэглэх, арьс өнгө, үндэс угсаа, хүйс, шашин, бэлгийн чиг баримжаа, нас, хөгжлийн бэрхшээл зэргээр үзэн ядах, ялгаварлан гадуурхах),
  • Хүний хувийн, олон нийтэд нээлттэй бус мэдээллийг агуулсан сэтгэгдэл,
  • Зохиогч, өгүүлэгч эсвэл нийтлэгч өөрийгөө энгийн хэрэглэгч мэтээр дүр эсгэн бичсэн сэтгэгдэл,
  • Харилцан ашиг хүртэх зорилгоор (эерэг сэтгэгдэл солилцох) бичсэн сэтгэгдэл,
  • Тухайн бүтээлтэй шууд болон шууд бус ашиг сонирхлын холбоотой атлаа үүнийгээ сэтгэгдлийн эхэнд тодорхой дурдалгүй бичсэн сэтгэгдэл,
  • Аливаа урамшуулал, төлбөр, ашиг хүртэх нөхцөлтэйгөөр бичигдсэн эсвэл засварлагдсан сэтгэгдэл.

# Сэтгэгдэл мэдээлэх болон зөрчил шийдвэрлэх тухай

Энэхүү санамжийг зөрчсөн эсвэл зохисгүй гэж үзсэн сэтгэгдлийг Репорт хийн мэдээлэх боломжтой. Бид репортыг шалган сэтгэгдлийг устгах эсэхийг шийдвэрлэх болно. Шийдвэр гарсны дараа авсан арга хэмжээг Репорт илгээсэн хэрэглэгчийн мэйлд мэдэгдэнэ.

Хэрэв таны бичсэн сэтгэгдэл өөр хэрэглэгчийн Репортоос болж устгагдсан бол бүртгэлтэй мэйл хаягт нь мэдэгдэх илгээх болно.

Хэрэв та Mbook–ийн шийдвэртэй санал нийлэхгүй бол support@m-book.mn хаягаар дамжуулан бидэнтэй холбогдоорой.

Хэрэв таны сэтгэгдэл энэхүү Сэтгэгдэл хуваалцах санамжийг зөрчсөн гэж үзэн устгагдсан бол мөн адил support@m-book.mn хаягаар дамжуулан хүсэлт илгээх боломжтой.