# Хэлэлцүүлгийн санамж

Mbook нь номтой холбоотой үзэл бодол, асуулт, тайлбар, харилцан ярилцах орчныг хэрэглэгчдэд бүрдүүлэхээр зорин ажиллаж байгаа билээ.

Хэлэлцүүлэг хэсэгт хэрэглэгчид тухайн бүтээлийг худалдаж авсан эсэхээс үл хамааран:

  • Номын тухай төрсөн бодол, мэдрэмжээ хуваалцах,
  • Асуулт тавих,
  • Бусдын бичсэн хэлэлцүүлэгт хариу бичих,
  • Өөрт таалагдсан хэлэлцүүлэгт “зүрх” дарж дэмжих боломжтой.

Бид олон талт, нээлттэй үзэл бодлыг хүндэтгэх бөгөөд санал нийлэхгүй байр суурь илэрхийлэх нь энэхүү санамжийг зөрчсөнд тооцогдохгүй 🤗 Гэвч хэлэлцүүлэг нь соёлтой, хүндэтгэлтэй, үнэн бодит харилцаанд суурилсан байх ёстой.

Хэлэлцүүлэгт оролцсоноор та манай Үйлчилгээний ерөнхий нөхцөл (opens new window) болон энэхүү санамжийг (цаг хугацааны явцад шинэчлэгдэх хүртэл) дагаж мөрдөхийг зөвшөөрсөнд тооцогдоно. Санамж нь Mbook-д илгээсэн, бичсэн бүх төрлийн агуулга бүхий текст, холбоос болон үйлдэлд (бичих, хариу бичих, зүрх дарах, репорт илгээх гэх мэт) хамаарна.

Дараах төрлийн агуулгыг зөвшөөрөхгүй бөгөөд устгана:

  • Гүтгэлэг, доромжлол, заналхийлэл, зохисгүй үг хэллэг, (Жишээ нь: хараал, доромж үг хэрэглэх, арьс өнгө, үндэс угсаа, хүйс, шашин, бэлгийн чиг баримжаа, нас, хөгжлийн бэрхшээл зэргээр үзэн ядах, ялгаварлан гадуурхах)
  • Хүний хувийн, олон нийтэд нээлттэй бус мэдээлэл,
  • Зохиогч, өгүүлэгч, нийтлэгч өөрийгөө энгийн хэрэглэгч мэтээр дүр эсгэн бичих,
  • Харилцан ашиг хүртэх зорилготой (сурталчилгаа, зохион байгуулалттай дэмжлэг) агуулга,
  • Гадаад вэбсайт руу чиглэсэн холбоос (URL),
  • Спам, давхардсан, утга агуулгагүй бичвэр,
  • Тухайн номтой шууд холбоогүй сурталчилгаа,
  • Аливаа урамшуулал, төлбөр, ашиг хүртэх нөхцөлтэйгөөр бичигдсэн эсвэл засварлагдсан агуулга.

Анхаарах зүйл: Хэрэв танд:

  • Ном худалдаж авахтай холбоотой асуудал,
  • Төлбөрийн алдаа,
  • Аппликэйшн, вэбсайт ашиглахтай холбоотой техникийн асуудал

гарсан бол Тусламжийн хүсэлт (opens new window) илгээнэ үү. Манай баг таны асуудлыг шалган, шийдвэрлэх болно.

# Хэлэлцүүлэг мэдээлэх болон зөрчил шийдвэрлэх тухай

Хэрэв та хэлэлцүүлэгт бичигдсэн агуулгыг энэхүү санамжийг зөрчсөн, зохисгүй гэж үзвэл тухайн бичвэрийн хажууд байрлах “Репорт” холбоосоор мэдээлнэ үү. Бид шалгаж, шаардлагатай арга хэмжээг аван хариу мэдэгдэх болно.

Санамжийг зөрчсөн гэж Mbook үзвэл:

  • Тухайн бичвэрийг устгах,
  • Хэлэлцүүлэгт бичих эрхийг хязгаарлах,
  • Mbook хэрэглэгчийн бүртгэлийг түр хаах, цаашлаад устгах эрхтэй.

Хэрэв таны бичсэн агуулга устгагдсан бол бүртгэлтэй мэйл хаягт мэдэгдэл илгээнэ.

Шийдвэртэй санал нийлэхгүй бол support@m-book.mn хаягаар дамжуулан хүсэлт илгээх боломжтой.