# Credit гэж юу вэ?

Кредитийн эрх нь Mbook subscription үйлчилгээний санд байгаа номуудаас гадна бестселлер номуудаас хүссэн нэг номоо сонгон авч, уншиж, сонсох боломжийг бүрдүүлж буй номын эрх юм. Сар бүр Subscription үйлчилгээг идэвхжүүлснээр нэг кредитийн эрх үүснэ.

# Кредитийн эрх хэрхэн авах вэ?

Хэрэв та кредитийн эрхтэй болохыг хүсвэл Mbook subscription үйлчилгээг идэвхжүүлээрэй. Ингэснээр 30 хоногийн хугацаанд бестселлер номоос бүрдэх кредитийн сангаас нэг ном болон +250 товч ном, +250 түрээсийн номуудаас уншиж, сонсох боломжтой. Mbook subscription үйлчилгээг идэвхжүүлэх зааврыг энд дарж аваарай.

# Кредитийн эрхээр авсан ном надад үүрд үлдэх үү?

Хэрэглэгч таны Кредитийн эрхээр авсан ном нь эрх эзэмшигчийн Mbook-тэй байгуулсан түрээсийн гэрээ дуусгавар болох хүртэл байрших ба гэрээ дуусгавар болсноос хойш 90 хоног хэрэглэх боломжтой байна. Мөн бид Mbook Subcription үйлчилгээнээс гэрээ нь дуусаж буй номуудыг урьдчилж мэдэгдэл хүргэх болно

# Яагаад кредитийн эрх идэвхжихгүй байна вэ?

Кредитийн эрх нь Mbook subscription үйлчилгээнд дагалдаж ирдэг ба хэрэв танд кредитийн эрх үүсээгүй бол энэ нь төлбөр төлөлт хийгдээгүйтэй холбоотой. Мөн урамшууллаар авсан Subscription үйлчилгээнд Кредит эрх дагалдахгүй. Хэрэглэгч та төлбөрийн түүх хэсгээс төлбөр төлсөн эсэхээ шалгаад, төлбөр хийгдээгүй тохиолдолд картаа холбох юм уу, нэг удаагийн төлбөр төлөлт хийж, subscription үйлчилгээгээ идэвхжүүлээрэй.

# Бусдад кредитийн эрх бэлэглэх боломжтой юу?

Хэрэглэгч та кредитийн эрх буюу Mbook subscription үйлчилгээний 30 хоногийн эрхийг бусдад бэлэглэх боломжтой. Ингэхдээ дараах алхмыг дагана уу.
Кредитийн эрх бэлэглэхдээ:

  1. Mbook апп-д нэвтэрч орох.
  2. Үйлчилгээ цэс дээр дарах.
  3. Бэлэг үйлчилгээг сонгох.
  4. Хайх хэсэгт “Subscription” гэж бичээд бусдад Mbook subscription үйлчилгээний эрх бэлэглээрэй.

Анхаарах: Хэрэв та Mbook subscription үйлчилгээг идэвхжүүлж, кредитийн эрхээ авсан бол тус эрхийг бусдад бэлэглэх боломжгүйг анхаарна уу.

# Хэрхэн credit-ийн эрхээ шалгах вэ?

  1. Профайл дээр дарж ороод хэдэн credit байгааг харах
  2. Миний сан дээр дарж ороод credit-ээр авсан ном байгаа эсэхийг харах
  3. Профайл -> Credit-ийн түүх хэсгээс credit ашигласан эсэхээ харах

# Хэрхэн Credit оноотой болох вэ?

Та Credit оноо авахын тулд Subscription үйлчилгээг идэвхжүүлсэн байх ба 0 болон 1 credit оноотой хэрэглэгч нэмэлт credit оноо тусад нь худалдан авах боломжтой.

Алхам 1

  1. Үйлчилгээ цэсээс Subscription үйлчилгээг идэвхжүүлэх
  2. Профайл дээр дарж орох
  3. Credit худалдан авах товч дээр дарах

Алхам 2

  1. Хэдэн credit авахаа сонгох
  2. Төлбөрийн хэлбэрээ сонгож худалдан авалтаа хийх
  3. Амжилттай болсон тул та Профайл хэсгээс Credit-ээ харна.

# Credit оноогоор хэрхэн ном худалдан авах вэ?

Та үйлчилгээ цэснээс Credit-р худалдан авах боломжтой номуудыг Credit баннер дээр дарж харах эвсэл аудио ном цэс рүү дарж орох боломжтой бөгөөд дараах 2 зааврын дагуу номоо авах боломжтой.

Алхам 1

  1 - Үйлчилгээ цэс дээр дарж credit баннерыг сонгох
  2 - Credit-ээр авах боломжтой номуудаас сонгож дарах
  3 - Credit-ээр авах дээр дарах


Алхам 2

  1 - Credit-ээр авах боломжтой номуудаас сонгож дарах
  2 - Credit-ээр авах дээр дарах
  3 - Credit ашиглах зөвшөөрөл өгөх

Та үйлчилгээний нөхцөлтэй танилцах бол энд (opens new window) дарна уу.