# Нууцлалын бодлого

2023 оны 11 дүгээр сарын 20

“М нэмэх” ХХК (цаашид “бид”, “манай” гэх) нь www.m-book.mn веб хуудас, Mbook гар утасны аппликэйшнаар дамжуулан үйлчилгээ (хамтад нь “Үйлчилгээ” гэх) үзүүлдэг компани юм.

Энэхүү Нууцлалын бодлогоор Үйлчилгээг ашиглах үед таны хувийн мэдээллийг хэрхэн бүртгэх, ашиглах, хамгаалах, нээлттэй болгох болон тэдгээр мэдээллийг Таны оролцоотойгоор хэрхэн удирдахтай холбоотой бидний баримтлах бодлогыг тодорхойлно.

Бид таны мэдээллийг Үйлчилгээ үзүүлэх болон түүнийг сайжруулах зорилгоор ашигладаг. Иймд, манай Үйлчилгээг ашигласнаар Та энэхүү бодлогод тодорхойлсны дагуу Таны мэдээллийг бүртгэх болон ашиглах зөвшөөрлийг өгсөн гэж үзнэ. Энэхүү Нууцлалын бодлогод өөрөөр тодорхойлоогүй бол энд ашиглагдах нөхцөлүүд нь Үйлчилгээний ерөнхий нөхцөлтэй нийтлэг агуулгатай байна.

# 1. Мэдээлэл бүртгэх болон ашиглах нь

Бид Танд илүү оновчтой, тааламжтай үйлчилгээ үзүүлж, түүнийгээ байнга шинэчлэн сайжруулж байх зорилгоор тодорхой төрлийн мэдээллийг бүртгэдэг бөгөөд энэхүү үйл ажиллагааг ангилан тодорхойлбол:

# 2. Бүртгэгдэх мэдээллийн төрөл, ангилал

# 2.1 Хувийн мэдээлэл

Бидний санал болгож буй Үйлчилгээний давуу талыг бүрэн гүйцэт авахын тулд тантай холбоо тогтоох болон таныг тодорхойлоход ашиглагдах хувь хүнийг ялган таних мэдээлэл (“хувийн мэдээлэл” гэх)-ийг шаардагддаг. Хувь хүнийг ялган таних мэдээлэлд дараах төрлийн өгөгдлүүд багтах бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй байж болно.

Өгөгдөл Шаардлагын тайлбар
Цахим шуудангийн (и-мэйл) хаяг Гар утасны дугаар оруулсан тохиолдолд заавал биш.
Гар утасны дугаар Цахим шуудангийн (и-мэйл) хаяг оруулсан тохиолдолд заавал биш.
Хэрэглээ, худалдан авалтын мэдээлэл Бүртгэгдэнэ
Төхөөрөмжийн мэдээлэл Бүртгэгдэнэ
Овог, нэр Заавал биш
Төрсөн огноо 13 буюу түүнээс дээш настай гэдгийг баталгаажуулах тохиолдолд заавал
Хүйс Заавал биш

# 2.2 Бусад эх сурвалжаар дамжуулан авах мэдээлэл

Та Google болон Facebook бүртгэлээрээ дамжуулан Mbook үйлчилгээнд хэрэглэгчийн бүртгэл үүсгэх болон нэвтрэх боломжтой. Энэ тохиолдолд Google болон Facebook-ийн зүгээс Таны тодорхой мэдээллүүдийг Mbook-тэй хуваалцах эсэх талаар Танаас зөвшөөрөл авдаг.

Facebook:

Таны овог нэр, цахим шуудангийн (и-мэйл) хаяг, хүйс болон хувь хүнийг ялгахын тулд таны Facebook дэх бүртгэлийн холбоос, төрсөн огноо, профайл зургийг бидэнтэй хуваалцах боломжтой байдаг. Эдгээр мэдээллүүд нь Facebook-ийн Дата мэдээллийн бодлого Facebook’s Data policy (opens new window) болон үйлчилгээний нөхцөлийн хүрээнд Facebook-ийн цуглуулж, бидэнтэй хуваалцаж буй мэдээллүүд юм. Та Facebook дэхь хэрэглэгчийн бүртгэлийн хувийн мэдээллийн нууцлалын тохиргоогоор дамжуулан бидний хүлээж авч буй мэдээллийг хянах, удирдах боломжтой.

# 2.3 Үйлчилгээ ашиглалтын мэдээлэл

Mbook-ийн Үйлчилгээг нээх, гар утсаар дамжуулан хандалт хийх үед Таны ашиглаж буй хөтчөөс илгээж буй ашиглалтын мэдээллийг бид цуглуулна.

Ашиглалтын мэдээлэлд таны Интернет протокол (IP) хаяг, хөтчийн төрөл, хөтчийн хувилбар, манай Үйлчилгээнд зочилсон, үзсэн хуудсуудын мэдээлэл, цаг, огноо, хандалт хийсэн нийт хугацаа, төхөөрөмж тодорхойлох мэдээлэл, системийн алдаа хайх мэдээллүүд багтаж болно.

Гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжөөр дамжуулан Үйлчилгээнд хандалт хийх үеийн ашиглалтын мэдээлэлд таны ашиглаж буй хөдөлгөөнт төхөөрөмжийн төрөл, ялгах ID дугаар, IP хаяг, хөдөлгөөнт төхөөрөмжийн үйлдлийн систем, ашиглаж буй хөтчийн төрөл, системийн алдаа хайх мэдээллүүд багтаж болно.

# 2.4 Хяналтын болон Күүки мэдээлэл

Бид Үйлчилгээнийхээ хүрээнд күүки болон түүнтэй төстэй үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалдаг. Күүки (Cookies) гэдэг нь тодорхой нэргүйгээр ялган таних үйлдэлтэй бага хэмжээний дата файлууд юм. Күүки нь вэб хуудсаас таны хөтөчрүү илгээгдэж, таны төхөөрөмж дээр хадгалагддаг. Мэдээлэл цуглуулах болон хянах зорилгоор бусад төрлийн дохио илгээх, тэмдэглэгээ хийх болон бичилт хийх хяналтын технологиуд ашиглагдаж болох ба эдгээр нь Үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой байдаг.

Та өөрийн ашиглаж буй хөтөч дээр күүки хэрхэн илгээгдэх, эсвэл бүхэлд татгалзах зэргээр тохиргоо хийж болно. Гэхдээ Та күүки ашиглахаас татгалзсан тохиолдолд манай Үйлчилгээний тодорхой хэсгийг ашиглах боломжгүй болох магадлалтай.

# 2.5 Бидний ашигладаг Күүки:

  • Session Cookies: Бид Үйлчилгээг хэвийн явуулахын тулд энэ Күүкиг ашигладаг.
  • Preference Cookies: Үйлчилгээг ашиглах үеийн олон төрлийн тохиргоог сануулан хадгалахад энэ Күүки ашиглагддаг.
  • Security Cookies: Аюулгүй байдлыг хангах, хамгаалах зорилгоор ашигладаг.

# 3. Өгөгдөл ашиглалт

Mbook нь цуглуулсан өгөгдлөө дараах зорилгоор ашиглана.

  • Үйлчилгээгээ хэвийн, тогтвортой үзүүлэхэд
  • Танд Үйлчилгээний хүрээнд гарч буй өөрчлөлтийг мэдэгдэх, мэдээлэхэд
  • Таны сонголтоор Үйлчилгээний интерактив хэсгүүдийг ашиглах боломжоор хангахад
  • Хэрэглэгчдэд тусламж, халамжийн үйлчилгээ үзүүлэхэд
  • Үйлчилгээг хөгжүүлэн, сайжруулах зорилгоор Үйлчилгээний талаарх дүн шинжилгээ бүхий мэдээллээр хангахад
  • Үйлчилгээ ашиглалтыг ажиглах, тохируулахад
  • Техникийн асуудал, доголдлыг илрүүлэх, тодорхойлох, түүнээс урьдчилан сэргийлэхэд

# 4. Өгөгдлийг дамжуулах

Таны хувийн өгөгдөл бүхий мэдээллүүд нь таны оршин суугаа засаг захиргааны харьяаллаас гадна байрладаг, өгөгдөл хамгаалах хуулийн хувьд ялгаатай байж болох бүс нутаг, аймаг, улс оронд байрлах компьютерт дамжуулагдах болон хадгалагдаж болно. Хэрэв Та Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна байрлаж байгаа бөгөөд бидэнд мэдээллээ хуваалцахаар сонгож байгаа байгаа бол Таны үйлчилгээ ашиглахтай холбоотой хувийн мэдээлэл, өгөгдлийг Монголруу дамжуулж, тэнд боловсруулж байгаа гэдгийг анхаарна уу.

Энэхүү Нууцлалын бодлого, түүнд танилцуулсан мэдээллийг Та хүлээн зөвшөөрч байгаа нь өгөгдөл дамжуулах нөхцлийг мөн адил хүлээн зөвшөөрч буйг илэрхийлнэ.

Mbook нь энэхүү Нууцлалын бодлогын дагуу Таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамгаалахад шаардлагатай бүхий л арга хэмжээг Үйлчилгээний хүрээнд авах бөгөөд баталгаагүй, зохих хяналтгүй байгууллага, улс оронруу тэдгээр өгөгдлийг дамжуулахгүй.

# 5. Өгөгдлийг устгах

Mbook дээр цуглуулсан хэрэглэгчийн хувийн мэдээллүүд нь тухайн хэрэглэгчийн хүсэлтээр устгагдаж болно. Хэрэглэгч өөрийн бүртгэлтэй цахим шуудангийн (и-мэйл) хаяг эсвэл гар утасны дугаараар дамжуулан холбогдох шаардлагатай.

Энэ тохиолдолд Та хэрэглэгчийн үйлчилгээний support@m-book.mn хаяг эсвэл 77077766 дугаарын утсаар холбогдоно уу.

Дээрх сувгаар хувийн мэдээлэл устгах тухай хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор тухайн хэрэглэгчтэй холбоотой мэдээллийг Үйлчилгээнээс устгах болно.

# 6. Өгөгдлийг задруулах

# 6.1 Хуулийн шаардлагын дагуу:

Mbook нь Таны хувийн мэдээллийг дараах үндэслэлээр зайлшгүй тохиолдолд задруулах боломжтой:

  • Хуулиар хүлээсэн үүрэг биелүүлэх
  • “М нэмэх” ХХК-ийн хууль ёсны эрх, өмчийг хамгаалах
  • Үйлчилгээг ашиглахтай холбоотой учирч болзошгүй хууль бус үйлдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах
  • Нийтийг болон Үйлчилгээ хэрэглэгчдийн хувийн аюулгүй байдлыг хамгаалах

# 6.2 Өгөгдлийн аюулгүй байдал

Таны өгөгдөл, мэдээллийн аюулгүй байдал бидэнд маш чухал. Гэвч интернетээр дамжуулагдсан, цахим орчинд хадгалсан аливаа мэдээллийн аюулгүй байдалд 100 хувийн баталгаа өгөх хэмжээний арга хэрэгсэл байдаггүй гэдгийг Та санаарай. Бид Таны хувийн мэдээллийг хамгаалахын тулд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн шилдэг арга туршлагыг нэвтрүүлэхийг эрмэлзэх хэдий ч түүний аюулгүй байдалд туйлын утгаар баталгаа гаргах боломжгүй юм.

# 6.3 Үйлчилгээ үзүүлэгчид

Бид Үйлчилгээгээ сайжруулах, Үйлчилгээ үзүүлэх болон Үйлчилгээ ашиглалтад дүн шинжилгээ хийхэд мэргэжлийн дэмжлэг туслалцаа авах, хүний нөөц бүрдүүлэх зорилгоор гуравдагч талын байгууллага, хувь хүмүүс (хамтад нь “Үйлчилгээ үзүүлэгчид” гэх)-тэй хамтран ажиллах боломжтой.

Тэдгээр гуравдагч талын этгээдүүд нь зөвхөн бидний нэрийн өмнөөс өгөгдөл, мэдээлэлд хандаж ажил үүрэг гүйцэтгэх боломжтой байх бөгөөд бусад зорилгоор ашиглахгүй, задруулахгүй байх үүрэг хүлээнэ.

# 7. Бусад үйлчилгээний холбоосууд

Бидний үзүүлж буй Үйлчилгээний хүрээнд биднээс тусдаа үйл ажиллагаа явуулдаг цахим хуудас, үйлчилгээрүү дамжуулах холбоос агуулагдаж байх боломжтой. Тэдгээр холбоос дээр дарснаар тухайн цахим хуудас, үйлчилгээрүү хандалт хийгдэх учир Та зочилж буй цахим хуудас болон үйлчилгээтэй холбоотой нууцлалын бодлогыг сайтар хянаж үзэхийг зөвлөж байна.

Бид гуравдагч этгээдийн аливаа төрлийн цахим хуудас, үйлчилгээ, түүнд агуулагдах контент, нууцлалын бодлого, үйлчилгээ үзүүлж буй арга хэлбэрт хяналт тавьдаггүй бөгөөд түүнд хариуцлага хүлээхгүй.

# 8. Хүүхдэд хамаарах бодлого

Бид 13 нас хүрээгүй этгээдийн хувийн мэдээллийг санаатайгаар цуглуулдаггүй. Хэрэв таны хүүхэд болон асран хамгаалалтад байдаг 13 нас хүрээгүй хүүхэд бидэнд хувийн мэдээллээ өгсөн тухай олж мэдсэн бол бидэнд мэдэгдэнэ үү. Бид эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр цуглуулагдсан өгөгдөл, мэдээллийг устгах арга хэмжээ авах болно.

# 9. Нууцлалын бодлогот өөрчлөлт оруулах нь

Бид эрх зүйн өөрчлөлт, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан энэхүү Нууцлалын бодлогот өөрчлөлт оруулж болох ба өөрчлөлт орсон тухай бүрд танд мэдэгдэж, энэ хуудас дээр шинэчлэн байршуулна.

Бид Нууцлалын бодлогот өөрчлөлт орж, хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээс өмнө Таны бүртгэлтэй и-мэйл хаягаар болон/эсвэл Үйлчилгээнийхээ хүрээнд мэдэгдэл хүргүүлэх болно. Хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх хугацааг энэхүү Нууцлалын бодлого бүхий хуудасны дээд хэсэгт заасан болно.

Нууцлалын бодлогот орох нэмэлт өөрчлөлтүүдийг тухай бүрд нь урьдчилан хянаж байхыг Танд зөвлөж байна. Нэмэлт өөрчлөлт бүхий Нууцлалын бодлого нь энэ хуудсанд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болно.

# 10. Бидэнтэй холбогдох

Хэрэв Танд энэхүү Нууцлалын бодлоготой холбоотой асуулт байвал бидэнтэй холбогдоно уу.
Цахим шуудангийн хаяг: support@m-book.mn