# Subscription үйлчилгээний үндсэн нөхцөл
2024 оны 3 дугаар сар
# 1. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү нөхцөлийн зорилго нь Mbook аппликейшний Subscription үйлчилгээг ашиглах, худалдан авалт хийх, оюуны өмчийн эрхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2 Mbook Subscription үйлчилгээ нь аудио ном, цахим ном болон номын хураангуй /цаашид товч ном гэх/-г багтаасан Монгол хэл дээрх багц үйлчилгээ юм.
1.3 Энэхүү нөхцөл нь Mbook аппликейшнд бүртгэлтэй хэрэглэгч болон Mbook аппликейшн хооронд байгуулагдаж буй гэрээ юм. Хэрэглэгч үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр Mbook Subscription үйлчилгээг ашиглах, худалдан авалт хийх, оюуны өмчийн эрхтэй холбоотой үүсэх харилцааг уншиж, дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрч буйг баталсан баталгаа болно.
1.4 Энэхүү Mbook subscription үйлчилгээний нөхцөлийг Mbook аппликейшн болон Mbook вэб хуудсаар дамжин идэвхжүүлэхээс өмнө танилцаж, хүлээн зөвшөөрч баталгаажуулна.
1.5 Хэрэглэгч Mbook Subscription үйлчилгээг хоёр төрлийн аргаар худалдан авах боломжтой байна.
1.6 Тогтмол төлөлт буюу Гишүүнчлэлийн үйлчилгээ / Цаашид Subscription гэх/ нь сар бүр тогтмол дүнгээр хэрэглэгчийн данснаас хасагдах буюу банкны карт холбох болон Юнителийн дугаар дээр төлбөр бодогдох байдлаар сунгагдана. Хэрэв хэрэглэгчийн утасны дугаар дээр төлбөр нь бодогдож буй үед буюу Юнителийн дугаар дээр төлбөр бодогдож буй нөхцөлд 1460 дугаар луу цуцлах мессеж бичих хүртэл төлбөр бодогдсоор байна.
1.7 Нэг удаагийн худалдан авалтаар Mbook Subscription үйлчилгээг идэвхжүүлэх боломжтой байх бөгөөд банкны аппликейшн болон төлбөрийн бусад хэрэгслээр / Цаашид төлбөрийн бусад хэрэгслийг Toki, Social pay гэх/ төлбөр төлөх боломжтой байна.
1.8 Mbook Subscription үйлчилгээний төлбөрийг төлөхөд хэрэглэгч өөрийн цуглуулсан U-Point онооноос зарцуулах боломжтой байна.
1.9 Номын кредитийн эрхээр олон улс болон Монголын бестселлер болсон кредитийн номын сангаас хүссэн нэг номоо унших, сонсох боломжтой байна.
1.10 Mbook Subscription үйлчилгээ нь 30 хоногийн хугацаатай байна.
1.11 Mbook Subscription үйлчилгээний 30 хоног бүрт нэг удаа номын кредитийн эрх олгогдоно.
1.12 Юнителийн дараа төлбөрт үйлчилгээний үнэгүй промо кодоор Mbook Subscription үйлчилгээг ашиглаж буй болон урьдчилсан төлбөрт нэг өдрийн эрх идэвхжүүлсэн хэрэглэгчдэд кредитийн эрх олгохгүй болно.
1.13 Кредитээр сонгон авсан ном нь тухайн номын эрх эзэмшигчтэй М Нэмэх ХХК-ийн байгуулсан гэрээ дуусгавар болох хүртэл ашиглах боломжтой байна. Хэрэв тухайн номын гэрээ дуусгавар болсон тохиолдолд гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд ашиглах боломжтой байна.
1.14 Хэрэглэгч Mbook Subscription үйлчилгээг бусад хэрэглэгчдэд бэлэглэх эрх нээлттэй. Үүнд өөрийн идэвхжүүлсэн Mbook Subscription үйлчилгээ хамаарахгүй болно.
1.15 Mbook Subscription үйлчилгээг Монголоос болон гадаадын улс хамаарахгүйгээр ашиглах боломжтой.
1.16 Нэг бүртгэлтэй хаягаар нийт 3 төхөөрөмжөөс хандах боломжтой ба нэг агшинд төхөөрөмж бүр дээрээс ашиглах боломжтой байна.
1.17 Хэрэглэгч Mbook Subscription үйлчилгээнд багтах номын сангаас дурын номоо бүртгэлтэй төхөөрөмж дээрээ татаж авах боломжтой байна.
1.18 Mbook үйлчилгээг 13 наснаас дээш насны хүмүүс ашиглах боломжтой.
1.19 Зохиогчийн эрхийг хамгаалах нь М Нэмэх ХХК-ийн нэн тэргүүний зорилго бөгөөд М Нэмэх ХХК нь Монгол Улсын Иргэний хууль, Бараа тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль, Оюуны өмчийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид үндэслэн үйл ажиллагаа явуулдаг болно. Хэрэглэгч аливаа бүтээлийг дамлан худалдах, түрээслэх, хөлслөх, зээлэх, олон нийтэд тараах, олон нийтийн өмнө тоглуулах, гутаан доромжлох, бодит бус мэдээллийг тараах, дамжуулах зорилгоор ашиглахгүй байхыг анхаарна уу. Хэрэв хэрэглэгч тухайн нөхцөлийг зөрчсөн тохиолдолд М Нэмэх ХХК нь холбогдох хуулийн хариуцлагыг хэрэглэгчид хүлээлгэх болно.
# 2. Талуудын эрх, үүрэг
2.1 Mbook аппликейшн нь хэрэглэгч Mbook Subscription үйлчилгээг ашиглах үед хэрэглэгчийн хувийн мэдээллийг М Нэмэх ХХК-ийн нууцлалын бодлогын дагуу бүрэн хариуцна.
2.2 Хэрэглэгч Mbook Subscription үйлчилгээг сунгах бүрд Компани хэрэглэгчид мэдээлэл хүргэнэ.
2.3 Mbook Subscription үйлчилгээний төлбөрийн түүх болон кредитийн ном идэвхжүүлсэн түүхийг хянах боломжийг хэрэглэгчид бүрдүүлж өгнө.
2.4 Хэрэглэгч Mbook Subscription үйлчилгээг цуцлах боломжийг цаг тухай бүрд нь Mbook аппликейшн хангана.
# 3. Хэрэглэх журам
3.1 Android, IOS болон HongMeng (Huawei) үйлдлийн системтэй гар утас болон таблет дээр Mbook аппликейшн суулгаж, бүртгэл үүсгэн Mbook Subscription үйлчилгээг идэвхжүүлнэ.
3.2 Mbook subscription үйлчилгээг Mbook аппликейшн болон Mbook вэб хуудсаар дамжин идэвхжүүлэх боломжтой ба тус үйлчилгээг Mbook аппликейшнаар дамжуулж ашиглах боломжтой.
3.3 Хэрэглэгч Mbook Subscription үйлчилгээг идэвхжүүлснээр 30 хоног бүр кредитийн номын сангаас нэг ном, товч ном болон түрээсийн номуудаас хязгааргүй унших, сонсох эрхтэй.
3.4 Кредитийн номын сангаас өөрийн кредитийн эрхээр сонгосон болон товч номын сан болон түрээсийн сангаас дурын номоо татаж авах боломжтой байна.
3.5 Кредитийн эрхээр авсан номын аудио болон цахим хувилбар нээгддэг байна.
3.6 Кредитийн эрхээр худалдан авсан эрх нь ашиглагдаагүй тохиолдолд хэрэглэгчийн кредитийн эрх хуримтлагдана.
3.7 Хэрэглэгч зөвшөөрөлгүйгээр бусдын картыг бүртгүүлж төлбөр төлөх, бусдад худал мэдээлэл тараах, залилахыг оролдсон ямар нэг үйлдэл гаргасан тохиолдолд M нэмэх ХХК хэрэглэгчийн бүртгэлтэй хаягийг хаах ба шаардлагатай тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу хууль хяналтын байгууллагаар шалгуулж, учирсан хохирлыг төлүүлнэ.
# 4. Төлбөр тооцоо
4.1 Mbook subscription үйлчилгээ нь М Нэмэх ХХК-ийн үйлчилгээний ерөнхий нөхцөлийн дагуу байна.
4.2 Mbook subscription үйлчилгээний төлбөр тооцоог 1.4, 1.5, 1.6, 1.7 болон 1.8-т заасан хэлбэрээр гүйцэтгэнэ.
4.3 Mbook subscription үйлчилгээний үнийг М Нэмэх ХХК тогтооно.
4.4 Монгол Улсын хууль, журмаар төлбөр тооцооны үе шатыг хийж гүйцэтгэх ба холбогдох баримтыг хэрэглэгчийн бүртгэлтэй имейл хаяг руу илгээнэ.
4.5 Хэрэглэгч Subscription үйлчилгээг худалдан авах үед алдаатай шилжүүлэг болон илүү дүнгээр худалдан авсан тохиолдолд тухайн төлбөрийн алдаатай дүнг буцаах боломжтой байна.
4.6 Хэрэв төлбөрийн буцаалт хийх хүсэлтэй бол Mbook Facebook Page, хэрэглэгчтэй харилцах 7707-7766 болон support@m-book.mn имейл хаягаар буцаалт хийх хүсэлтээ илгээнэ.
4.7 Төлбөрийн буцаалт хийх хүсэлт илгээхдээ бүртгэлтэй хаяг, хэрэглэгчийн ID, төлбөр төлсөн банкны хуулга, буцаалт авах банкны дансны мэдээллийг илгээх шаардлагатай.
# 5. Үйлчилгээ цуцлах нөхцөл
5.1 Хэрэглэгч Mbook Subscription үйлчилгээг Mbook аппликейшн дотроос цуцлах боломжтой ба нэг удаагийн худалдан авалтаар идэвхжүүлсэн тохиолдолд үйлчилгээний хугацаа дуусах үед үйлчилгээ дуусна. Хэрэв хэрэглэгч Юнителийн дугаар дээрээ Mbook subsrciption үйлчилгээний төлбөрөө төлдөг бол 1460 дугаар луу цуцлах мессеж илгээн Mbook Subscription үйлчилгээг цуцлах боломжтой.
5.2 Хэрэглэгч Mbook Subscription үйлчилгээний бодлого, журам болон үйлчилгээтэй холбоотой ном, холбогдох мэдээллээс шалтгаалж сэтгэл ханамжгүй байвал үйлчилгээний эрхээ цуцалж болно.
# 6. Бусад зүйл
6.1 Хэрэглэгчийн гаргасан гомдол, маргааныг М Нэмэх ХХК-ийн үйлчилгээний ерөнхий нөхцөл болон Mbook Subscription үйлчилгээний нөхцөл, Юнителийн дугаараар эрх идэвхжүүлэх үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
6.2 Mbook Subscription үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авах тохиолдолд Mbook Facebook Page, хэрэглэгчтэй харилцах 7707-7766 болон support@m-book.mn имейл хаяг руу хандана.
6.3 Mbook Subscription үйлчилгээний нөхцөлд M Нэмэх ХХК нь хэдийд ч өөрчлөлт оруулах эрхтэй. Уг өөрчлөлтийн талаар гар утасны аппликейшн эсвэл хэрэглэгчийн бүртгэлтэй имейл хаягт мэдэгдэл илгээснээр хэрэглэгчид мэдэгдсэнд тооцно. Хэрэглэгчийн хувьд тус үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, унших үүрэгтэй. Хожмын гарч болох үр дагавар, хариуцлагаас хэрэглэгч Mbook subscription үйлчилгээний нөхцөлтэй уншиж, танилцаагүй байх нь чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.